Туг ч барина, тугал ч хариулна

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Туг ч барина, тугал ч хариулна

Тери Хатчер, хөгжөөн дэмжигч

Түүнийг 5 настайд  нь авга ах нь хүчиндсэн аж. Тери Сан Жуаны баллетын сургуульд суралцаж, дараа нь  Америкын театрын сургуульд явсан юм.  Харин 1984 онд тэрбээр  Лос Анжелесын  багын хөгжөөн дэмжигч  бүжигчнээр ажиллаж байжээ .

 Авьяасгүй зураач Гитлер

Цуутай дарангуйлагч Адольф Гитлер хүүхэд байхдаа сүмийн сургуульд явж, санваартан болохыг мөрөөдөж байжээ. Харин 1903  онд аав нь нас барахад түүний мөрөөдөл талаар болсон юм.  Гитлер мэргэжлийн зураач болохоор шийджээ. Гэвч сэтгэл хөдлөлгүй Фюрер уйтгартай байгалийн зургаа  Виеннийн уран зургийн академид хоёр ч удаа илгээсэн боловч тэнцсэнгүй. Хөөрхий, ганцаардмал залуу шуудангын маркны зураг зурж олсон мөнгөөрөө буудалд хоног төөрүүлж байв.  Харин дараа нь тэрээр бийрээ  буу зэвсгээр сольж, Германы армид сайн дураараа элссэн аж. Дэлхийн нэгдүгээр дайн түүнд маш их сэтгэгдэл төрүүлснээр барахгүй сүүлд хоёрдугаар дайныг эхлүүлэх санаа төрүүлсэн гэдэг.

Сильвестер Сталоне  арслангын тор цэвэрлэдэг байжээ

Холливуудын хатуу самар гэгддэг Сильвестер Сталоне ажлын гараагаа амьтны хүрээлэнгийн арслангын тор цэвэрлэж эхэлжээ. 15 настай хүүг  ангийнхан нь  амьдралаа цахилгаан сандал дээр сууж  дуусгана гэж мөрийцөж байсан гэдэг. 1960 онд Сталоне Миамийн их сургуульд  элсэж, 3 жил суралцсан юм. Тэрбээр сургуулиа кредит цагаар төгсгөж, жүжигчин болохоор шийджээ.  Түүний амжилт хүнд төрлийн порно кинонд тоглосноор эхэлсэн юм. Харин түүнийг  алдаршсаны дараа уг киноны  хүнд порно хэсгүүдийг хасаж  Итали азарга нэрээр гаргасан байна.  Гэвч түүнд асар их нэр хүнд авчирсан кино бол “Роки” билээ. 
 
Дэн Браун дунд сургуулийн багш байжээ

 “Да Винчи код” зохиолоороо алдаршсан, дэлхийн сая сая уншигчдад урлагын түүхт зохиолуудыг бэлэглэсэн зохиолч Дэн Браун нэгэн цагт дунд сургуулийн англи хэлний багш байсан аж. 

Хуулийн зөвлөх Женнифер Лопез

Супер олд болохыг мөрөөдөн дуулж бүжиглэж эхлэхээсээ өмнө энэ бүсгүй нэгэн хуулийн пүүсэд ажиллаж байсан гэнэ.

Бенито Муссолини зохиолч

Дэлхийн  хамгийн анхны фашист удирдагч Муссолини Popolo d’Italia сонинд өгүүлэл бичиж  байгаад дараа нь цуврал зохиол болгон хэвлүүлжээ.  Түүний зохиолд 17 –р зууны кардинал болон нууц амрагынх нь тухай  өгүүлдэг аж.

О. Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж