Харумафүжи, Токитэнкү нар хоорондоо барилдана

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Харумафүжи, Токитэнкү нар хоорондоо барилдана

Токио хотноо үргэлжилж буй Японы мэргэжлийн сумогийн есдүгээр сарын аки башёгийн тав дахь өдрийн барилдаанд манай бөхчүүдээс их аварга Хакухо М.Даваажаргал баруун жигүүрийн маэгаширагийн хоёр дахь бөх Точиношинтой барилдахаар оноолт таарсан байна. Мөн өнөөдөр озэки Харумафүжи Д.Бямбадорж, маэгаширагийн тэргүүн бөх Токитэнкү А.Хүчитбаатар нар хоорондоо барилдахаар оноолт таарчээ. Манай бусад бөхчүүдийн тухайд комүсүби Какурюү М.Ананд озэки Кайотой, Кёкүтэнхо Н.Цэвэгням сэкиваки Арантай, Хакуба А.Өнөржаргал Котошогикүтэй тус тус барилдана. Мөн Токүсэгава Б.Ганболд Такамисакаритай, Асасэкирюү Б.Дашням Аминишикитэй, Моконами Г.Базарсад Тосаюүтакатай, Коорюү Э.Мөнх-Оргил Сококурайтай, харин Тамаваши Б.Мөнх-Оргил Кёкүнанкайтай тус тус учраа тааран барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж