Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Есдүгээр сарын 16

Есдүгээр сарын 16-ны баяр

Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1994 онд озоны давхаргыг хадгалах олон улсын өдрөөр (International Day for the Preservation of the Ozone Layer) есдүгээр сарын 16-ныг тунхаглажээ. Озоны давхаргыг устгаж буй бодисын талаарх Монреалийн олон улсын протокол байгуулагдсаны дурсгалд энэ өдрийг бий болгожээ.
Озоны давхаргыг мөхөөх бодисын үйлдвэрлэлийг хязгаарлах буюу бүрэн хаах баримт бичигт 1987 оны энэ өдөр дэлхийн 36 орон гарын үсгээ тавьсан байлаа. Монреалийн протоколд тусгагдсан үүрэг зорилтыг биелүүлэх үүднээс энэ өдөр сурталчилгаа явуулахыг улс орнуудад НҮБ үүрэг болгожээ. Озоны давхарга гэдэг нь дэлхийг нарны туяанаас хамгаалсан хийн нимгэн “бамбай” юм. Өнгөрсөн зууны наяад онуудад Антарктидын бүсэд озоны агуулга хоёр дахин багассан тухай нээлтийг хийсэн ба тэр үеэс “озоны цоорхой” гэсэн нэр томъёо гарч ирсэн байв. Озоны багасалтад хлорийн исэлдээн нөлөөлдөг. Тэр нь үйлдвэр заводуудын хаягдал бүтээгдэхүүн юм. Бид озоны цоорхой гарч ирэхийг зогсоож чадахгүй ч гэсэн озоныг хүний ахуйн хэрэглээний төвшинд барьж байж чадна.

Мексикийн тусгаар тогтнолын өдөр

Мексикийн тусгаар тогтнолын өдөр (Independence Day in Mexico) үргэлж  өргөн дэлгэр тэмдэглэгддэг. Энэ баярт өөрийн жижиг нууц байдаг ба Мексикийн бослого 1820 оны есдүгээр сарын 16-нд эхэлсэн ч албан ёсны баяр хүргэлт ба олон нийтийн баяр нь есдүгээр сарын 15-ны орой эхэлдэг вэ гэдгийг хэн ч хэлж өгөхгүй байх. Баярын эхлэл нь МЭ IV зуунд амьдарч байсан грек хувилгаан Порфирийн өдөртэй холбоотой болов уу. Мөн есдүгээр сарын 15-нд ерөнхийлөгч Порфирио Диас (Josй de la Cruz Porfirio Dнaz, 1830-1915) төржээ. 1910 оны есдүгээр сарын 15-ны оройн 11 цагт ерөнхийлөгч Порфирио Диас Үндэсний ордны гол тагт дээр гарч ирсэн үеэр түүнээс 100 жилийн өмнө дугарч байсан хонх дуугарч ерөнхийлөгч “Үндэсний баатрууд урт наслах болтугай!”, “Бүгд найрамдах улс урт удаан оршин тогтнох болтугай!” гэж тунхаглаж байхад нь төв талбайд цугларсан олон “Вива!” (Viva!) “мандтугай” гэж цуурайтуулж байжээ.

Мехико хотын хуучин дүүрэгт  байдаг Сахиусан тэнгэртэй тусгаар тогтнолын багана. Гэрэл зургийг: Slazdi, Shutterstock

Энэ баярын түүх XIX зуунаас үүдэлтэй. Мексик урт хугацааны турш Испанийн колони байв. Францчууд Испанийг эзэлсний дараа Мексик автоматаар Наполеоны гарт орж иржээ. Үүнээс өмнө Испанийн эрхшээлээс гарахаар оролдож байсан тус улс дахин жинхэнээрээ босчээ. Тэмцлийн гол үзэл сурталч нь лам багш Идальго байсан ба тэрээр сүмийн хонхоо есдүгээр сарын 16-нд цохин мексикчуудыг бослогод дуудсан юм. Харамсалтай нь Идальгог 1811 онд Шашны шүүхийн талынхан бариад цаазалжээ. Гэсэн ч эрх чөлөөний хөдөлгөөн газар авсан байлаа. Тэмцэл 11 жил үргэлжилж, 1821 оны есдүгээр сарын 29-ний өдөр тусгаар тогтнолоо зарлажээ. Ерөнхийлөгчийн үгийн дараа цугларсан олон яагаад «Вива, Мексика!» давтан хуурайлдаг болсныг одоо мэдэх хүн цөөн. Үйл явдлын гэрч нарын үлдээснээр хоёр зуун жилийн өмнө Идальго лам эцэг нь тэмцэлд дуудан “Өөдгүй испаничуудад үхэл! Мария Гваделупская мандтугай!”  (Mueran los gachupines! Viva la Virgen de Guadalupe!) хэмээн уриалж байснаас тэр дайчин урианы “Вива” гэсэн эх оронч энгийн үг нь үлдсэн ажээ.

Өдрийн ишлэл

“Эзэнтэн таныг би өршөөж байна, харин Орос орон таныг өршөөхгүй…”

(Эзэн хаантайгаа ингэж зүрхтэй ярьсан хүн Михаил Илларионович Кутузов, 1745 оны есдүгээр сарын 16-нд төржээ)

Р.М. Волков. М.И. Кутузовын хөрөг. 1812 он

Эзэн хаан I Александрт Оросын жанжин амьсгаа хураахын өмнө дээрх үгээ хэлсэн гэдэг. Фельдмаршал Кутузов  1812 онд Наполеоныг ялсны дараа харийн оронд яаран аян дайн хийхийн эсрэг байснаас гадна тэр аяны үеэр хааныхаа гаргасан аашинд дургүй байсан гэнэ.

Үйл явдал

Америкийн Төрийн их тамга анх удаагаа хэрэглэгдэв

1782 он: Эх газрын Конгрессийн 1776 оны долдугаар сарын 4-ний өдрийн шийдвэрээр хийгдсэн АНУ-ын Засгийн газрын “Их тамгыг” анх удаагаа генерал Жорж Вашингтоны гарын үсэг зурсан Англитай байгуулсан олзлогсдыг солилцох болон тэдний хорих  нөхцөлийг сайжруулах гэрээнд даржээ. Төрийн Их тамга хоёр дардастай байсан ба сүлдтэй хэсгээр нь Америкийн төрийн чухал шийдвэрүүдийг батлан дардаг байв. Улс орны бат бэхийг бэлгэдсэн пирамидтай дардсыг нь тамга болгон хэрэглэдэггүй бөгөөд түүнийг 1935 онд Франклин Рузвельтын шийдвэрээр нэг долларын дэвсгэртэд ашиглажээ.

Ливингстон Африкийн Ньяса нуурыг нээжээ

1859 он: Төв ба Өмнөд Африкийн нутаг дэвсгэрийг судлах явцдаа Шотландын даяанч, жуулчин Давид Ливингстон Ньяса нуурыг нээсэн байна. Ливингстон Африк судлалд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд тэрээр Нгами (1849) нуурыг анх нээж, Өмнөд Африкийг баруунаас зүүн хүртэл анх (1853-1856) гатлаг Замбези мөрний сав газрын ихэнх нутгийг судлан дэлхийн томоохон хүрхрээ Викторияг   (1855) нээж, Танганьика  нуурын өмнөд ба баруун эргийг (1867-1871) судлан, Бангвеулу нуурыг нээсэн байлаа. Тэр нуурын хойд хэсгийг судлаад тэр нь Нил мөрөнтэй холбоотойг тогтоосон хүн ажээ.  Ливингстоны нээлтүүд эдийн засгийн хувьд ч чухал болсон юм. Түүний нээсэн зарим газрууд даянчлалын болон эдийн засгийн, хүн амын оршин суултын  гол цэгүүд нь болсон юм. Хөдөлмөрч хүмүүст нь эрдэнэ шиш, маалинга, сахрын нишинги тариалахад нь ихээхэн тус болсон байлаа. Ливингстоны тодорхойлсноор Шире голын сав газар колонистуудын сууршин суухад хамгийн тохиромжтой нутаг нь байв. Тэрээр Африкийн судалгаагаа явуулахын тулд 50 мянга гаруй км замыг туулсан ба хар арьстнуудын эрхийн хамгаалахын төлөө анхлан тэмцэгч нь болсон юм. Түүний нэрээр Маливид Ливингстон (Марамба) хот ба Конго мөрний доод урсгалын хүрхрээнүүд нэрлэгджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж