Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тоог тогтооно

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тоог тогтооно

Ирэх лхагва гариг буюу гуравдугаар сарын 24-нд хуралдах Засгийн газрын ээлжит хуралдааны төлөвлөгөөг гаргажээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төсөлд  өгөх  Засгийн  газрын  санал, дүгнэлтийн төсөл,  Улсын   Их   Хурлын   гишүүн   П.Алтангэрэл,   Г.Баярсайхан   нарын    санаачлан боловсруулсан Байгаль хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах тухай, Монгол   Улсын   Ерөнхийлөгчийн   Давосын   эдийн   засгийн   чуулга   уулзалтад оролцсон болон Европын Холбоонд айлчилсан дүнгийн тухай, Японы иргэнийг визээс чөлөөлөх тухай, Монгол   Улсын   эдийн   засаг,   нийгмийг   2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээ батлах тухай, Цэргийн дүйцүүлэх албыг 2010 онд биеэр хаах иргэдийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай, Цэргийн дүйцүүлэх албыг 2010 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох тухай,  Үндэсний хөгжлийн цогц бодлогын зорилтын 2009 оны хэрэгжилтийн тайлан зэргийг хэлэлцэх аж.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын тухай,  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын гадаад томилолтын дүнгийн тухай,  Бүтээгдэхүүн хуваах гэрээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэхээр болсон байна.

                            Д.ОЮУН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж