Э.Бадар-Ууган УАШТ-ий дараа хилийн чанадад зодоглоно

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Э.Бадар-Ууган УАШТ-ий дараа хилийн чанадад зодоглоно

Монголын олимпийн боксын холбооноос зохион байгуулах сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш эхэлнэ. Олимпийн аварга Э.Бадар-Ууган тэргүүтэй Монголын шилдэг ширэн бээлийтнүүдийн өрсөлдөх уг тэмцээн гуравдугаар сарын 28 хүртэл Спортын төв ордонд үргэлжлэх юм. Тус тэмцээний дараа насанд хүрэгчдийн шигшээ багийн боскчид БНХАУ болон ОХУ-д болох олон улсын нээлттэй тэмцээнүүдэд оролцох бөгөөд бэртлийн улмаас Бээжингийн олимпийн наадмаас хойш дотоод, гадаадын ямар нэгэн тэмцээнд оролцоогүй байгаа Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган ч мөн ирэх дөрөвдүгээр сард хилийн дээс алхаж, олон улсын ринг, тив, дэлхийн тэмцээнд хүч сорьж эхлэхээр болсон байна.  
Сануулахад, боксын залуучуудын шигшээ багийн тамирчид ирэх дөрөвдүгээр сарын дундуур Азербайжанд болох залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж