Пакистанд 11 талибыг устгав

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Пакистанд 11 талибыг устгав

Пакистаны баруун хойд нутагт агаараас хийсэн цуврал цохилтоор “Аль-Каида” ба “Талибан”-тай холбоотой 11 дайчинг устгажээ Agence France-Presse энэ сарын 15-ны өдөр мэдэгдлээ.
Исламын дайчдын нуувчинд Америкийн нисгэгчгүй онгоцнууд долоон пуужин харвасан байна. Тэдний бай нь Хойд Вазирстан дахь талибуудын байрлал байсан гэнэ. Нутгийн хүмүүсийн хэлснээр довтолгоонд өртсөн байшин нь нутгийн хүний гэр гэхдээ түүнийг талибуудад хэрэглүүлж байжээ.
АНУ Пакистаны хойд нутагт “Аль-Каида” бүлэглэлийн гол хүчин бүгж байгаа гэдэг. Америкийн цэргийнхэн Пакистанд орох эрхгүй гэхдээ нисгэгчгүй онгоц ашиглах зөвшөөрөлтэй.  Есдүгээр сарын эхнээс Америкийн нисгэгчгүй онгоцнууд 70 орчим дайчдыг устгасан ба хамгийн сүүлд энэ сарын 14-ний өдөр 15 талибыг хөнөөсөн байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж