Транзитийн хийн хоолой дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Транзитийн хийн хоолой дэлбэрэв

Болгарын байгалийн хийн станц. Фото: "Булгартрансгаза" сайт

Оросын байгалийн хий Туркт нийлүүлэгддэг транзитийн хийн хоолой Болгарт дэлбэрчээ. Есдүгээр сарын 14-нд гарсан уг осол хий нийлүүлэлтэд нөлөөлөхгүй гэж "Булгартрансгаз" компанийн төлөөлөгч мэдэгдэв.
Туркийн хилээс холгүй орших Горна Поляна тосгоны ойролцоо уг осол гарсан байв. Ямбол хотын цагдаагийн мэдээгээр осолд хүний аминд хүрээгүй гэнэ. Харин 15 метр хий дамжуулах хоолой эвдэрсэн байлаа. Урьдчилсан мэдээгээр техникийн зөрчил ослыг гаргасан байна. Дэлбэрэлтийн дараа гал гарсны улмаас хийн хоолойг түр зуур хаасан байжээ. Энэ транзитийн хийн хоолойгоор "Газпром" Туркт жилдээ 14 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлдэг ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж