Европын ардын нам Тимошенког өмөөрөв

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Европын ардын нам Тимошенког өмөөрөв

Европын ардын нам (ЕАН) Юлия Тимошенкогийн толгойлдог "Батькивщина" сөрөг намын үйл ажиллагаанд хутгалдан оролцож байна гэж Украины эрх баригчдыг муулав. "Батькивщина", Народный Рух ба "Наша Украина" намуудыг “бүрэн бөгөөд хариуцлагатайгаар дэмжиж байна” гэж ЕАН мэдэгдлээ.
Хэдэн мужийн удирдлага  "Батькивщина" намын салбарын дотоод өөрчлөлтийг удирдлагадаа хийснийг нь зөвшөөрөөгүй учраас эрх баригчдыг захиргааны эрхээ ашиглан сөрөг намынхныг айлгахаар оролдсон гэж ЕАН үзсэн байна.
ЕАН-аас гаргасан тогтоолд Украины ерөнхийлөгч Виктор Янукович ба түүний  хамтран зүтгэгчдэд хандан сөрөг хүчний намынханд дарамт шахалт үзүүлэхээ зогсоож, тэднийг орон сонгуульд саадгүй оролцуулахыг уриалжээ.
ЕАН 1976 онд байгуулагдсан ба одоогоор Европын 39 орны барууны төвийн чиглэлтэй 72 улс төрийн нэгдлийг эгнээндээ оруулсан байгаа. Тэдний тоонд Ангела Меркелийн Германы христийн ардчилсан холбоо, Испанийн Ардын нам зэрэг том намууд ордог.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж