Леброн Жеймс 15 мянган оноо авсан хамгийн залуу тоглогч болов

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Леброн Жеймс 15 мянган оноо авсан хамгийн залуу тоглогч болов

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн супер оддын нэг Леброн Жеймс 15 мянган оноо авсан хамгийн залуу тоглогч боллоо. Тэрбээр өчигдөр болсон “Кливлэнд Кавалиэрс” болон “Чикаго Буллс” нарын тоглолтын эхний хагаст NBA дэх карьерынхаа 15 дахь оноог авснаар Коби Брайнтын амжилтыг эвдсэн байна. Тоглолт 92:85 харьцаатай “Кавалиэрс”-ийн ялалтаар өндөрлөсөн бөгөөд Леброн Жеймс уг тоглолтод тэрбээр 29 оноо авснаар нийт 15026 “оноотой” болжээ. Тэрбээр 25 нас, 79 хоногтойдоо 540 дэх тоглолтдоо оролцож байхдаа уг амжилтын эзэн болсон бол түүний өрсөлдөгч Коби Брайнт 27 нас, 136 хоногтой байхдаа 657 дахь тоглолтынхоо үеэр 15 мянга дахь оноогоо авч байсан юм.

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж