Б.Борбандид оноосон цаазын ялыг хэвээр үлдээжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Б.Борбандид оноосон цаазын ялыг хэвээр үлдээжээ

Б.Борбанди нь согтуугаар 2009 оны гуравдугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах 30 айлын орон сууцны подвальд хэвлэх үйл ажиллагаа явуулдаг О-г хүчиндэж, уг гэмт хэргээ нуун далдлах зорилгоор хохирогчийн хоолойг боож, элгэнд нь гэмтэл учруулан, гэдэс, хэвлийн урд ханыг хурц үзүүртэй зүйлээр зүсэж нээн дотор эрхтнүүдийг огтолж, таслан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс Б.Борбандид оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээлээ. Дашрамд дурдахад Б.Борбанди өмнө нь хоёр удаа ял шийтгүүлж байсан аж.

Мөн өнөөдрийн хуралдаанаар С.Баасанжавт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчиллөө. Дээрх ялын 5 жилийг нь гянданд, үлдсэн 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж