Усаин Болт Puma-тай “том” гэрээ байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Усаин Болт Puma-тай “том” гэрээ байгуулав

Ямайкийн шилдэг спринтер Усаин Болт спорт хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч Puma компанитай их хэмжээний мөнгөөр үнэлэгдэх гэрээ байгуулсан талаар Британийн Guardian-д мэдээлжээ. Өнгөрсөн хугацаанд Болт Puma брэндтэй хамтран ажиллаж байсан бөгөөд гэрээгээ 2013 он хүртэл сунгасан байна. 32,5 сая ам.доллараар үнэлэгдэх тус гэрээ хөнгөн атлетикийн спортын түүхэнд байгаагүй өндөр үнэтэй гэрээ гэнэ.

Хамтын ажиллагааныхаа талаар Болт “Олон брэнд, компаниуд надтай хамтран ажиллах сонирхолтой байсан. Гэхдээ миний хувьд Puma үргэлж номер нэг байдаг. Бид өнгөрсөн хэдэн жилийн турш хамтарч ажилласан, миний гэр бүлээс өөрцгүй. Тиймдээ ч би шинэ гэр бүлтэй болохыг хүсээгүй” хэмээн ярьжээ

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж