“Хурд” хамтлагийнхан Унгар явна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

“Хурд” хамтлагийнхан Унгар явна

“Хурд” хамтлагийнхан удахгүй Унгарыг зорих гэж байна. Тус хамтлагийнхан энэ сарын 18-нд Унгарын Будапешт хотноо болох Монголын соёлын өдрүүдэд оролцох аж. Соёлын өдрүүдээр урлагийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн, монгол киноны өдөрлөг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах юм байна. Иймд тус арга хэмжээнд Монголын рок поп урлагаа төлөөлж “Хурд” хамтлаг, фото зургийн үзэсгэлэнд “Гамма” агентлаг, ардын урлагаас “Улаанбаатар чуулга”-ынхан оролцохоор ирэх баасан гаригт явах аж.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж