Хүүхэд минь ямар хүн болох бол

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Хүүхэд минь ямар хүн болох бол

Хүн шиг хүн болж, жаргалтай сайхан амьдарч чадах болов уу гэж бодох үе байдаг. Энэ асуултад хариулт авахын тулд юуны өмнө хүүхдийнхээ зан төлөвийг тодорхойлох  гэж оролдоод үзээрэй.

Хүүхэд бүрт хувь заяаны тоо байдаг. Энэ тоог тун хялбархан олж болно. Жишээ нь, танай хүүхэд 1988 оны наймдугаар сарын 5-нд төрсөн бол бух цифрийг хооронд нь нэм. 1+9+8+8+8+5= 39. Энэ гарсан тоогоо хооронд нь нэм 3+9= 12,1+2=3 Хүүхдийн хувь заяаны тань тоо гурав байна. 3-ын тоотой хуухэд ямар зан араншинтай вэ гэдгийг дараах хэсгээс уншина уу.

1.Ийм хүүхэд ааштай нэгэн болно гэдгийг түүнийг хорвоод мэндэлсэн анхны өдрөөс нь харж болно. Бас маш цовоо сэргэлэн байна. Ийм хүүхдүүд хэлд, бас хөлд хурдан орно. Мөн бие даахыг оролдож, өөрт ньялимгүй саад учирвал эрс эсэргүүцэл илэрхийлнэ. Том болсон хойноо ч энэ зангаа тавихгүй. Үүнийхээ хэрээр бүхнийг мэдэхийг хүснэ. Тийм болохоор ийм хүүхдүүдийг урамшуулж, тэднийг амжилт олж болохуйц аль нэг салбарт нь анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ та түүнийг зөв чиглүүлж чадвал хорвоод үр удмаа үлдээхийн аз жаргалыг мэдрэх болно.

2. Дур булаам төрхтэй, бусдын хайрыг татах увидастай хүүхэд. Ийм хүүхдүүд хэн нэгнийг гомдоохоос эмээж, жинхэнэ сэтгэлээ өнгөлөн далдалдаг. Харин иймэрхүү хүүхдүүд шийдэмгий бус хүн болох нь олонтаа. Бас бусдад таалагдахыг хичээдэг. Эмзэг сэтгэлтэй, эцэг эхээ анхааран халамжлах сэтгэлтэй ийм хүүхдүүдийг бие даасан чадвартай болгох, өөртөө итгэлтэй болгож сургах нь чухал.
3. Тэднийг байнга анхаарч байх нь чухал. Амархан амжилт олдог. Бас азгүйтэх нь ч элбэг. Сонирхол нь ч дорхноо буурдаг. Ийм хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах чадвартай хэдий ч, бусдын шүүмжлэлийг хүлээж авдаггүй гэмтэй тул тэдэнтэй болгоомжтой харилцаж байхад гэмгүй. Харин тэднийг сайн халамжилж, зөв харилцаж чадвал маш сайн хүн болж төлөвших магадлалтай. Эцэг эхийнхээ ч ачийг хариулна.

4.Таны хүүхэд удаан хөдөлгөөнтэй бол санаа зовсны хэрэггүй. Бусад хүүхдээс хоцорчихвий гэж айсны хэрэггүй. Харахад хөдөлж ядсан, амар амгалан хүүхэд алсдаа  хэний ч тусламжгүй өөрийгөө авч явах чадвартай болдог. Тэд зовлон бэрхшээл тоочоод байдаггүй. Гэхдээ тийм хүүхдүүдийг ойлгоход түвэгтэй байх болно. Хэзээ ч нээлттэй байдаггүй тэд ихэнх тохиолдолд маш чадварлаг мэргэжилтэн болох нь элбэг. Эцэг эхчүүд бүрэн итгэж чадвал тэд гайхамшигтай хүн болох ирээдүйтэй.

5.Маш хөдөлгөөнтэй хүүхэд. Эцэг эхийнхээ үнэ цэнэтэй зүйлсээр тоглон наадахаас сийхгүй. Бас гэр доторх зүйлсийг буулгаж, бужигнуулах нь энүүхэнд. Тэднийг зэмлэж загнасны хэрэггүй. Ингэж зүггүйтэх нь буруу гэдгийг эвтэйхэн ойлгуулж байх нь чухал. Ингэж чадвал гал голомт гэр бүлээ дээдэлсэн, удам судраа эрхэмлэж чаддаг хүн болно.

6. Бусдыг халамжлан анхаарч чадна. Тэд нийцэрхүү зангийнхаа ачаар амжилтад хүрч, ялалт байгуулах нь олонтаа. Гагцхүү ийм хүүхдийг муу муухай үгээр ч дайрч, загнаж болохгүй. Гар хүрэх тухайд санахын ч хэрэггүй. Зөөлөн эмзэг сэтгэлтэй хүүхдийн зан амархан эвдэрч, хэзээ ч мартагдашгүй алдаанд хүргэж болзошгүй. Тиймээс эелдэг зөөлөн харилцаа, гэр бүлийн туслалцаа хамгийн чухал.

7. Ихэнх тохиолдолд уужуу тайван хүүхэд байдаг. Аливаад идэвх муутай ханддаг ийм хүүхдүүд оюуны өндөр чадавхтай, ухаалаг хүн болох нь элбэг. Гэхдээ тэд зожигдуу бас өөрсдийнх нь баримталдаг дэг журмыг зөрчихөд дургүй. Мөн өлсөх, хууран мэхлэхийг тэвчиж чаддаггүй. Биеэ сайн барьдаг. Аливаад хүлээцтэй хандаж чаддаг. Ийм хүүхдүүд том уран бүтээлч болох чадвартай байдаг.

8. Дур зоргоороо байх дуртай хүүхэд. Эцэг эхийнхээ чихийг халууцуулах энүүхэнд. Бусдыг гомдоож, дайрч давшилдаг мөртлөө өөртөө өчүүхэн ч хир халдаахгүй. Тэднийг хэцүү хүүхэд гэж шүүмжилсний хэрэггүй. Тэд зүгээр л өвөрмөцхүмүүс. Ийм хүүхдүүдийг зөв залж, эвийг нь олж сайн хүмүүжүүлж чадвал алдар нэрээ дуурсгасан нэгэн болно.

9. Ямар ч мэргэжил эзэмшиж, аль ч салбарт ажилласан тэднийг байнга амжилт дагах болно. Тэд төрөл бүрийн дугуйланд явж, янз бүрийн спортоор хичээллэж, гадаад хэлийг дорхноо сурна. Эцэг эхчүүд ийм чадварлаг хүүхдээ савсаг хэмээн зэмлэсний хэрэггүй. Бас ганцхан чиглэлээр дагнан хөгжүүлэх гэж бүү чармай. Тэд бусдад хэзээ ч гай удахгүй. Өөрсдөө замаа сонгох бүрэн чадвартай хүмүүс. Харин үүрнээсээ нисвэл эргэж ирэхгүй, эцэг эхдээ сургаа ч дуулгахгүй алга болчих гэмтэй. Ийм ачлалгүй хүн болгохгүйн тулд багаас нь зөөлөн, зөв үгээр сургаж, жолоог нь зал.

Mongolnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж