Өнөөдрөөс намын бүлэг, байнгын хороод хуралдаж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс намын бүлэг, байнгын хороод хуралдаж эхэлнэ

УИХ-ын намрын чуулган сар шинийн өмнөхөн завсарласан. Ирэх сарын 5-нд хаврын чуулган эхлэх ёстой. Тиймээс өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад хаврын чуулганы бэлтгэл ажлыг хангах үүднээс байнгын хороод болон намын бүлгүүдийн хурлыг чуулганы нээлтээс өмнө эхлүүлэхээр болсон. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод байнгын ажиллагаандаа орж, хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудаар хуралдаж эхлэх ёстой. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын хамгийн түрүүнд УИХ-ын Сонгуулийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэлэлцэнэ гэдгийг УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж мэдэгдээд байгаа.

Б.ГАЛ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж