Жолооч, зорчигчдийн аюулгүй байдалд анхаарна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Жолооч, зорчигчдийн аюулгүй байдалд анхаарна

Таван толгойн уурхайгаас Гашуун сухайтруу нүүрс зөөвөрлөдөг  замд  ямар нэгэн замын зохицуулалт байхгүй байсан бөгөөд өнгөрсөн сараас эхлэн замын цагдаагийн гэрээт ажилчид тухайн нутагт ажиллаж эхлэснээс хойш осол хэрэг буурсан байна. Тиймээс тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа цагдаа нарыг  унаажуулж, дөрвөн ланд круйзер маркийн авто машиныг хүлээлгэн өгчээ. Ингэснээр замын хөдөлгөөнд тавих хяналт сайжирч, осол багасна гэж үзэж байгаа  ба Ухаа худагт үйл ажиллагаа явуулдаг аж  ахуйн нэгжүүдтэй гэрээлж  эдгээр автомашинуудыг  олгосон байна.  Гэрээт замын цагдаа нь торгож цагдахаасаа илүүтэй жолооч, зорчигчдийн аюулгүй байдалд анхаарч ажиллах юм байна. 

Дашрамд дуулгахад, Гашуун сухайт болон Ухаа худагын хооронд  245 км  зам байдаг. Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд замын хөдөлгөөнийг  зохицуулалт байхгүйгээс  тухайн газарт үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуйн нэгжүүд өөрсдөө зохицуулдаг байжээ.  Тиймээс жолооч нар хөдөөний замд зам тээврийн осол гаргах нь их байсан гэнэ.  Тухайлбал, өнгөрсөн  онд  уг замд автотээврийн ослоор таван хүн амь насаа алдсан бол энэ оны эхний найман сарын байдлаар найман хүн алтан амиа алджээ.
 
П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж