Үндэстний цөөнхөд зориулсан шинэ сонин гарч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Үндэстний цөөнхөд зориулсан шинэ сонин гарч эхэллээ

Монгол Улс даяар тархан суурьшсан казах иргэдэд зориулсан “Монгол Заман” /Монголын эрин үе/ шинэ сонин Баян-Өлгий аймагт гарч эхэлжээ.

Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойд зориулан гаргасан анхны дугаар нь аймгийн 12 сум, Улаанбаатар, Дархан Уул, Орхон, Төв, Ховд, Увс, Дорнод зэрэг 6 аймаг, 80 гаруй сум, тосгонд оршин суудаг казах иргэдэд болон  Казахстан, Хятад, Турк, Герман улсад тараагдсан байна. 

Танин мэдэхүй, уран сайхны чөлөөт “Монгол Заман” сонин сард 2 удаа гарах бөгөөд ирэх жилээс орон даяар нэгдсэн захиалганд оруулахаар төлөвлөжээ.

“Монгол Заман” сонин Казахстаны “Казакстан заман”, Туркийн “Заман”, Хятадын “Алтай газети”, Ховд аймгийн “Ховдын амьдрал” сонинуудтай хамтран ажиллахаар харилцаа тогтоосон бөгөөд  Ховд аймагт идэвхтэн сурвалжлагч ажиллахаар тохиролцжээ. Нутгийнхаа иргэдэд “Монгол Заман” сонинг хүргэж байх талаар Ховд аймгийн засаг дарга Нямдаваа, Орхон аймгийн Иргэдийн тэргүүлэгчдийн хурлын дарга Даулетбай нар дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.

"Монгол заман" сонины эрхлэгч Р.Асылбек ажиллаж байна.

Г.Энхбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж