Rain хувийн мөрдөгчийн дүрд тогложээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Rain хувийн мөрдөгчийн дүрд тогложээ

Ээдрээтэй адал явдал, хайр дурлал, өс хонзонгийн тухай өгүүлэх “The Fugitive: Plan B” Солонгосын олон ангит кино энэ сарын 29-нөөс эхлэн гарахаар болжээ.

Уг киноны гол дүрд Солонгост төдийгүй Холливуудад нэр хүнд нь өсөөд буй дуучин, жүжигчин Rain тогложээ. Тэрбээр нууц мөрдлөг хийдэг, хувийн мөрдөгчөөр ажиллах ба Лас-Вегасын казинод нас барсан ази хосын хэргийг мөрдөснөөр киноны үйл явдал эхлэнэ. Тэрбээр энэхүү хэргийг амжилттай мөрдсөнөөр нэр хүнд нь өсч, ихээхэн хэмжээний мөнгөтэй болно. Гэхдээ энэ нь түүний амьдралыг аз жаргалтай болгож чадахгүй. Киноны үйл явдал улам нарийн ээдрээтэй болж, тэр нэгэн бүсгүйтэй танилцсанаар хайр дурлалын түүх эхлэнэ.


Энэхүү кино хийгдэж эхэлсэн цагаасаа эхлэн үзэгчдийг хүлээлтэд оруулаад байгаа ба киноны зураг авалтыг Солонгосоос гадна нэлээд хэдэн оронд очиж хийсэн аж.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж