
Хэдхэн хоногийн өмнө түүний бие хамгаалагчаар ажиллаж байсан Fernando Flores гэгч дуучин бүсгүйг сексийн дарамт үзүүлсэн мөн хүүхдүүдээ зоддог байсан хэмээн шарга мэдүүлсэн. Britney түүний энэхүү үйлдлийг “мөнгө салгах гэсэн арчаагүй арга” хэмээн үзэж байгаа ба бүгд худал гүтгэлэг хэмээн мэдэгдсэн юм. Тэрбээр нэр төрд нь халдаж, гутаан доромжилсон хэмээн үзэж бие хамгаалагчдаа хариу зарга үүсгэхээр төлөвлөөд байгаа тухай түүний хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн.
Н.Наран