
Улаанбаатар хотын ихэнх уулзвар хяналтын камертай болсон. Мөн 22-ын товчоогоор орж гарч байгаа бүх автомашин камерын бичлэгт орсон тул дээрх хэргийг үйлдсэн жолооч болон хамт явсан залуу хоёр хэргээ хүлээгээд ирвэл хариуцлага нь хөнгөрнө гэдгийг анхааруулж байна. Түүнчлэн энэ хэргийг харсан хүн байвал ЗЦГ-ын Эрүүгийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэлтэст өөрийн биеэр ирж мэдээлэл өгөх буюу 93021028, 93021033, 93021022 дугаарын утсаар холбоо барина уу.
Дашрамд дуулгахад, уг ослоор амиа алдсан хохирогч нь 12 настай охинтойгоо амьдардаг байсан бөгөөд охин харж хамгаалах хүнгүй ганцаараа үлдсэн байгаа аж. Тиймээс уг хэргийг үйлдсэн хэрэгтэнд хариуцлага хүлээлгэхэд тус болох мэдээллийг өндөр үнээр худалдан авна гэдгийг Замын цагдаагийн газраас дахин сануулж байна. Нууцыг чандлан хадгалах аж.
П.Наран