Засгийн газрын хуралдаан дуусав

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Засгийн газрын хуралдаан дуусав

Засгийн газрын ээлжит хуралдаан дуусч, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өнөөдрийн хуралдаанаар ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 30 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцээд, УИХ-ын тогтоол гаргуулахаар болж, шийдвэрлэсэн байна. Харин Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос тавьж буй Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг Төрийн захиргааны буюу төрийн жинхэнэ албан хаагчдын цалингаас түлхүү нэмэх ёстой гэсэн шаардлагыг хүлээн авахад учир дутагдалтай. Албан тушаал, ажил үүргийн хуваарилалт, хэн ямар ажил хийдгээс нь шалтгаалж, цалинжуулдаг учраас Засгийн газраас төрийн албан хаагчдын цалинг үндсэнд нь 30 хувь нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэж тодотголоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж