
Төрийн ордонд цугларч онол номоо ярилцаж байна. “Монголын улс төрийн
ууган байгууллага МАХН ба улс төрийн үзэл баримтлал” сэдэвт эрдэм
шинжилгээний хуралд МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд, ерөнхий
нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нар оролцож судлаач Г.Чулуунбаатар
хуралдааныг удирдан явуулж байгаа юм.
Судлаачдын хэлж буйгаар МАХН-ын 1920-иод онд баримталж байсан анхны онол
нь үндэсний ардчилсан үзэл байсан бөгөөд хожим алдагдсан ч нам дотор
инерциэрээ хадгалагдсаар өнөөдрийг хүрсэн аж. Тиймд түүнийг сэргээх нь
МАХН-ын зүүний үзлийн зарчимтай зөрчилдөхгүй гэж байлаа. Мөн 1990 оноос
хойш давхардсан тоогоор улс төрийн 40 орчим нам байгуулагдаж Улсын Дээд
шүүхэд бүртгүүлсэн байдаг ч үзэл баримтлалын хувьд үндэсний ардчилсан,
либерал, консерватив, цэвэр үндэсний гэсэн дөрөвхөн зарчид хуваагддаг
болохыг хэлж байв. Эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна. Эхлээд онол
сонссон эрдэмтэд үдээс хойш өөрсдийн хувийн байр суурийг илэрхийлэн
санал бодлоо ярилцах ажээ.
Д.ОЮУН