Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Япон интервенц хийв

Дэлхийн томоохон экспортлогч улс Япон өнөө өглөө орон нутгийн цагаар 09.00-д интервенц хийжээ. Учир нь сүүлийн үед иений ханш огцом чангарч энэ нь Япон маш сөрөг үр дагавар авчирч байгаа юм. Тиймээс Япон улс 2004 оноос зургаан жилийн дараа интервенц хийв. Энэ онд 20.3 триллион иений интервенц хийж байсан бол мөн түүний өмнөх жил 14.7 триллион иенээр интервенц хийж байжээ.

Японы экспортолж буй бараа бүтээгдэхүүний орлого ам.доллараар орж ирдэг. Харин дотооддоо иенээр зардлын төлбөр тооцоогоо барагдуулдаг. Гэтэл ам.доллар суларч, иен чангарч буй нь экспортлогч улсад маш ашиггүй төдийгүй алдагдалд оруулж байгаа юм.

Өнөө өглөө бирж нээхэд иений ханш 200 функтээр унасан ба энэ нь иений ханшийг суллах эхний алхам үр дүнгээ өгч эхэлж байгаа хэрэг ажээ. Одоогийн байдлаар Япон улс интервенцэд хэдий хэрийн хэмжээний иен гаргаж байгаагаа олон нийтэд мэдээлээгүй байна.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж