Парламентад ялгаа байхгүй болсон гэв

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Парламентад ялгаа байхгүй болсон гэв

Төрийн ордны хэвлэлийн танхимд өнөөдөр 12.00 цагаас УИХ-ын гишүүн, нийслэлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан  тэргүүтэй ардчилсан намын гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ж.Батзандантай уулзаж хэвлэлийн хурал хийх болсон учрыг тодруулахад тэрээр “Бид тодорхой асуудалд шүүмжлэлтэй хандаж өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлаж байна. Сүүлийг 20  жилд Монгол улсын хувьд олсон ололт их бий. Алдсан алдаа ч маш их байна. Наад зах нь хууль дээдлэх зарчим, ардчилсан эрх зүйт ёсыг хөгжүүлэх байдал, засаглалын салаа мөчрүүдийн харилцан хяналт алдагдсан гажуудсан. Монгол улсын Үндсэн хуулиар олонх нь засгаа барьж цөөнх нь засаглалын хяналтыг хэрэгжүүлдэг. Харамсалтай нь 2004 оноос хойш парламентад олонх цөөнхийн ялгаа гэж байхгүй болсон. Энэ гажуудлыг засахын тулд Ардчилсан нам, ардчилсан хүчний холбоо ардчилсан үзэлтэй хүн бүхний үүрэг оролцоо хэрэгтэй. 

Хүний эрх эрх чөлөө өдөр ирэх бүр зөрчигдсөөр байна. Монголын төр иргэдийнхээ амь насанд халдсан том том хэргүүд гарчихаад байхад хариуцлагын асууудал өнөөг хүртэл хэрэгжүүлэхгүй явж байгаа нь үүнийг харуулж байна.

Ардчиллын энэ баярын өдөр ололтоо ярихаас илүүтэй ардчиллын гажуудал завхралыг хөндөх хэрэгтэй. Ардчилсан нам хүчнүүд ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх хүрээнд тодорхой алхмуудыг хийх ёстой гэж үзэж байна” гэлээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж