Colin Firth хамгийн сайхан залуугаар тодров

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Colin Firth хамгийн сайхан залуугаар тодров

“Bridget Jones-ын өдрийн тэмдэглэл” киноны од, жүжигчин Colin Firth-ыг Английн эмэгтэйчүүд хамгийн сайхан залуу хэмээн нэрлэсэн байна. Уг санал асуулгад 1500 хүн оролцсон ба секси дүр төрхөөс илүүтэйгээр нүдэнд дулаахан, итгэлтэй царайтай болохоор түүнийг сонгосон аж.
Харин өмнөх жилүүдэд хамгийн сайхан залуугаар тодорч байсан James Bond-ын од Sean Connery жагсаалтын есдүгээрт, хөлбөмбөгчин David Beckham 11, жүжигчин Orlando Bloom 12 байрт тус тус бичигджээ.
Эхний таван байрт нэрлэгдсэн эрчүүд:
1. Colin Firth
2. Rupert Everett
3. Clive Owen
4. Russell Brand
5. Daniel Craig

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж