Acromegaly буюу аварга хүний синдром

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Acromegaly буюу аварга хүний синдром

Та ийм өвчин байдаг тухай хэзээ ч сонсч байгаагүй байх.   Зурган дээрх энэ бүсгүй  acromegaly хэмээх өвчнөөс болж үлэмж биетэн болсон юм.
Acromegaly  бол гормоны эмгэг бөгөөд дунд насны  хүмүүсийн дунд тохиолддог байна.  Уг өвчин  нэг сая хүн тутамд 4 мянга гаруй илэрдэг бөгөөд жил бүр 116 хүн уг өвчнөөр өвддөг гэсэн судалгаа гарчээ. "Acromegaly" гэдэг үг Грекийн (acro)  буюу том, нүсэр, (megaly) буюу агуу гэсэн үгнээс гаралтай аж.  Уг хам шинж илэрсэн хүний гар хөл жирийн хүнийхээс хэд дахин том болдог байна.

Acromegaly  өвчний тархалт нь цаг хугацаанаас хамааран өөр байдаг тул оношлох хэцүү гэнэ.  Гормоны өсөлт асар  хурдан явагддаг учираас  өвчин богино хугацаанд  амархан хүндэрдэг аж. Америкийн Невада мужаас ирсэн Таня Ангусын өсөлт тасралтгүй үргэлжилсээр байгаа  бөгөөд дэлхийн хамгийн өндөр, хамгийн нүсэр биетэй эмэгтэй болсон юм.  Ховор тохиолдох уг өвчнөөр өвдсөнөө  Таня Ангус  198 см өндөр, 215 кг жинтэй болохдоо мэдсэн байна. Дөнгөж 20 настай эрүүл саруул бүсгүйн хувцас гэнэт таарахаа больж эхэлсэн аж. Тэр үед Таня дөнгөж 52 кг жинтэй байсан бөгөөд арван жилийн дотор 200 гаран кг жинтэй  болж, өндөр нь 2 м-т дөхөж очжээ. Маш олон төрлийн шинжилгээ оношлогоо хийлгүүлсний эцэст тэрбээр аварга хүний синдром буюу acromegaly хэмээх өвчин туссанаа мэдсэн байна. 

Acromegaly  нь хүний өсөлтийн гормоныг ялгаруулж байдаг өнчин тархины булчирхайн синдром юм.  Уг өвчин үүсэх маш олон шалтгаан байдаг  ч харамсалтай нь Танягынх  эмчлэхэд хэцүү хамгийн  ноцтой тохиолдол аж.  Түүний  хувьд тархины хорт хавдар нь өнчин тархинд тархсанаас өсөлтийн гормоны ялгаралтыг ихэсгэсэн байна. Эмч нар хорт хавдрыг авах хагалгаа хэд хэдэн удаа хийсэн боловч дахин ургадаг аж. Уг өвчний өөр  нэг  золиос бол аварга Андре юм.

Алдартай бөх байсан тэрээр уг өвчнөө эмчлүүлэхээс татгалзсаныхаа дараа “Сүйт бүсгүй гүнж”  кинонд эелдэг зантай аварга эрийн дүрд тоглож олны дунд маш нэртэй болсон юм.  Гэвч аварга эр 46 насандаа зүрх судасны өвчнөөс болж нас барсан билээ.

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж