“Хангай” зочид буудал дахь харгис хядлага | News.MN

“Хангай” зочид буудал дахь харгис хядлага

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

“Хангай” зочид буудал дахь харгис хядлага

2010 оны есдүгээр сарын 10-ны оройн 20 цаг.

Хуучнаар “Хангай” зочид буудлын эзэнгүй барилгад нэгэн бүлэглэлийн цуглаан болно гэсэн сургаар очив. Энэ бол зүгээр нэг бүлэглэл биш. Хачин этгээд зан үйлтэй, тусгай гишүүнчлэлтэй, дотроо зэрэг дэвтэй гэж танил маань хэлсэн болохоор сонирхсон хэрэг. Түүний хэлснээр бол Улаанбаатарт үүнтэй төстэй 20 гаруй бүлэглэл байдаг гэнэ.

Үдшийн 21.00 цаг болохтой зэрэгцэн энэ газарт урт үс, бага зэрэг бариу савхин хослол, янз бүрийн төмөр хэрэгсэлээр биесээ “тоноглосон” хүмүүс уван цуван цуглаж байв. Тэд хүмүүсийн анхаарлыг татахгуйн тулд ганц ганцаараа л цуглаанд ирдэг гэнэ. Тусгайлан бэлтгэсэн, олонд төдийлөн анзаарагдахгүй нүхээр нэг нэгээрээ “Хангай” зочид буудлын эзэнгүй барилга руу орно. Энэ бүлэглэлийн таних тэмдэг нь аалз. Бүлэглэлийн гишүүд аалзны дүрс үзүүлж дотогшоо ордог “дүрэм”-тэй. Иймээс үүнийг бичигч дотогш нэвтэрч чадаагүй ч тэнд байсан үйл явдлыг тандаж мэдэхийг хичээж нэгэн танилынхаа ярианаас цухас хүргэж байна.
Энэ өдөр тус бүлэг шинэ гишүүн элсүүлэх ёслол хийж байсан аж. Энэ өдөр тэнд таван шинэ гишүүн элсчээ. Шинээр гишүүн болж байгаа залуусыг танилцуулж дууссаныхаа дараа бүгд нэгэн уншлага уншицгаана. Энэхүү үйл явдлын дараа нэг булиа нөхөр гаднаас таван муур, таван нохой оруулж ирэв. Тэгээд шинээр гишүүн болж байгаа залуусын урд нэг нэгээр нь тавьж орхилоо. Бүлэглэлийн залуус ч өрөөгөө солив. Дараагийн өрөөнд ороход цуглааны хамгийн харгис үйлдэл эхэлсэн юм. Тэд муур, нохойнуудыг хоёр, хоёроор нь зэрэгцүүлж хананд тэлж хадлаа. Өрөөнд гарч байсан чимээг үгээр илэрхийлэхийн аргагүй.

Цаг өнгөрөх тусам хийх үйлдлүүд нь улам л харгис болж байв. Шинэ гишүүд нэг нэгээрээ муур, нохойны урд очиж бүлгийн толгойлогчийн зааварчилгааны дагуу муурны гэдсийг зүсч, эрхтнүүдийг нь гаргаж эхэллээ. Гаргасан эрхтнүүдээ тусгайлан бэлтгэсэн даавуунд ороон, ширээн дээр тавив. Нохойны гэдсийг хүүлээд, хажууд нь “Хийсэн нүглээ үүн шиг үүрэх болно” гэж бичицгээлээ. Энэ “хядлага” бараг цаг гаруй үргэлжилсэний эцэст арай гэж дуусав. Ингээд бүгд цуглаан анх эхэлсэн өрөөндөө очиж, шинээр гишүүн болсон таван залууд тус бүрт нь нарийн гинж хүзүүнд зүүж байх нь тэднийг жинхэнэ гишүүн болсон гэдгийг илтгэнэ. Тэд дараа нь эднээс том амьтан алж ч юм уу, бас бус даалгаврыг биелүүлж байж гинжээ томруулах боломжтой. Толгойлогч энэ удаа дараагийн сард уулзах газраа өөрчлөх болсноо зарласнаар бараг гурван цаг үргэлжилсэн “аймшигт” цуглаан өндөрлөсөн юм. Цуглаанд оролцогчид бүгд л энэ үйлдлээ шашны ёслол шиг хүндэтгэдэг нь харагдана. Тэгээд ч “Хангай” зочид буудлын эзэнгүй барилгын бараг хана бүрт таван хошуун дунд “аалз” дүрсэлсэн тэмдэгтүүдийг зурсан байдаг юм билээ. Тэд үүнийгээ яг л бурхан адил шүтнэ. Энэ цуглаанд Орос “ах” нар ч цөөнгүй байсан гэнэ.

Энэ өдөр болсон зүйлсийг хэрвээ өөр нэгэн хүний амнаас сонссон бол итгэхгүй байхаар. Кинон дээрээс л харж байснаас бодит амьдралд, Монголд байна гэхээр итгэх аргагүй юм. Гэтэл иймэрхүү аймшигтай бүлэглэл, ёслол Монголд аль хэдийнэ бий болчихож. Бүр иймэрхүү бүлэглэл нийслэлд 20 гаруй байгаа гэх. Эдгээр хүмүүсийг хянадаг, хариуцдаг, мэддэг хүмүүс алга. Тэд бас бусдад үүнийгээ мэдэгдэхийг хүсдэггүй нь илт. Уулздаг газраа өөрчлөх болсон нь ч бас учиртай. Тэднийг эндхийн иргэд гадарлаад эхэлчихжээ.
 
Төрийн толгойд байгаа эрх­мүүд өнөөдрийн ашгаа булаа­цалдаж, зарим нам нь нэрээ солино гэж өвчигнөж байх зуурт залуус гаж дон шүтсэн бүлэглэл байгуулж, цуглаад эхэлжээ. Өнөөдөр муур, нохойгоор “тахилга” хийж байгаа залуус, мар­гааш юугаар “тахилга” хийхийг таах аргагүй. Гурван сая хүрэхгүй хүн амтай Монгол улсад 20 гаруй иймэрхүү бүлэглэл байна гэдэг үнэхээр аймшигтай тоо биш гэж үү. Хууль, тагнуулынхан үүнийг яаралтай хараандаа авч, асуудлыг шийдэхгүй бол аюулын харанга хэзээний дэлдчихэж. Магадгүй тэднийг дүлий дүмбэ царайлсаар байтал биднийг Туркменстаных шиг ирээдүй ч хүлээж байж болох. Тэндхийн иймэр­хүү бүлэглэл Зүүн Ев­ропыг цочоож байгаа. 2000 он гарснаас хойш энэ улсад алга болсон жуулчдын тоог тогтооход амаргүй. Туркменстаны бүх хууль бус наймааны 95 хувийг эдгээр нууц бүлэглэлүүд үйлддэг ажээ. Одоо тэндхийн Засгийн газар үүний зохицуулах гэж аргаа барж байна. Ямар сайндаа л ОХУ-аас тусламж гуйж байх вэ дээ. Үнэндээ тэдэнд үлдсэн сүүлийн арга Оросоос тусламж гуйх ч байж болох.

Анхаар! Бидний дэргэд маниакууд өндийж эхэллээ…..

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zul 2010-09-15 202.131.226.243

sto aimar yumaa vnexeer anxaaral xanduulaxgui bol bolxoo bjeee

Avatar

сонс 2010-09-15 202.180.218.215

Хангай зочид буудал гэж хар энерги хуримтлуулсан балгасыг нураах хэрэгтэй Мэдээж хотын төвд хэн ч хэрэглэдэггүй балгас байх нь хамгийн бузар булай хэргийн үүр болох нь дамжиггүй Үүнийг тооцоолж бодож ухаарч чаддаггүй төрийн тэргүүнүүд өрөвдөлтэй юө Төрийн тэргүүнүүд энэ балгасыг их мөнгө гэж хардаг учир байлгаад байдаг байх Харин хамгийн бузар мууг сэдэгчид өөрсөддөө их боломж болгон
ашиглаж байна шүү дээ Хүн бүрийн харах өнцөг өөр байдаг гэдгийг мэддэггүй 76 суудлаасаа огцорох хэрэгтэй

Avatar

natas 2010-09-15 139.5.219.248

za terch demi bhdo suns chutgrteil gdg tern tende horogdsn tgd nuraachuul horogdsn suns chutgur edrn hotor tenel alan bolishd ahah

Avatar

Зочин 2010-09-15 94.246.126.174

hudla ym bn dr ued ingj t1tej bsn surag duldaj bsn sonin dr

Avatar

Hecesss 2010-09-15 67.250.71.247

Tegj soliorch baih yamar heregtein shal durgui hurchlee

Avatar

зү 2010-09-15 79.197.207.149

Тагнуулыхан та нар ийм юм болоод байгааг шалгахгүй юугаа хийгээд явж байдаг юм бэ Наад Жаргалсайханы араас хөөцалдасөөр байтал чинь амьтан тамлагч нар өсч үржиж байна шүүдээ Удахгүй хүнийг ингэж тамлах юм байна шүүдээ хүн тамлахын тулд эхлээд ийм дасгал сургууль хийж байна шүүдээийм аймшигийн юмнуудаа хурдан тагнаж чагнаж мөрдөж барьж байгаачээ Монголд минь аймшигийн алчуурчид төрж байхад тагнуул цагдаагийн хараагүй сохор юм шиг байгаад нь харамсаж байна арай ч дээ юу хийж сжжу цалин авдаг юм болдоо

Avatar

Зочин 2010-09-15 182.160.10.73

Oros duraakuud l gevel boloo

Avatar

Зочин 2010-09-15 182.160.10.73

Mongol Ah nar shuu

Avatar

Зочин 2010-09-15 182.160.10.73

Togloomoor ch bai shogloomoor ch bai OROS AH NAR gej bitgii tenegtej bai

Avatar

Зочин 2010-09-15 182.160.10.73

Naad hognuudaa bugdiig ni bariad hori Yuu baisan yum Bas Orosuud orltsoj baigaag ni shalga Er ni gadniihnii eldev yanziin gaj zuiiig Mongold zoriud ch delgeruulj baij medeh ter orosuudiig ni barij hooj garga Muu novshnuudiig

Avatar

Hi 2010-09-15 219.116.75.247

Tuoroos tuorson terbumtnuud guzeegee huuluuljdeIdej ustgaj hataaj zavgui haraij baitalNiigemd ni iim aimshig nuurlej baidagSetertenguud serj MONGOLoo bodohgui bol ireedui burheg boljinshuu

Avatar

Зочин 2010-09-15 93.152.187.69

xervee ene unen bol ene zaluus ux ydraad yduugiin tuild xurvel deer baigaa 76 barij avax um uu xuuxeduudiig ni xulgai xiivel ingej l tamlaj **** daaUgui gex arga alga Toriin luivarchid jaaxan ard tumnii toloo garaa xodolgoorei Ard tumen tuildaj baina shuu Argaa ydaad iim buleg garch baigaa baix

Avatar

Deerh bulgiihend 2010-09-15 112.148.190.147

Tiim l ih ***h hyadaj zowooh durtain bol Mongol humuusiig zodood baigaa hyataduud deer neg ochchood ir dee

Avatar

hi 2010-09-15 211.111.101.86

ene tegeed unen yumyy arai l mgld taarah zuil bish bna daa unen bol taslan zogsooh htei mgld taarahgyi byrhan tenger hilegneh bolno shuu

Avatar

OMG 2010-09-15 182.160.53.209

baribchilaad honi uher nyadladag uuldver baiguulaad tend n ajiluulval taarna

Avatar

zochin 2010-09-15 202.170.69.70

yamar aimaar yum be Bur setgel hachin bolchihloo araichdee turgen arga hemjee avch taslan zogsoomoor yum erh barigchid naraa

Avatar

Зочин 2010-09-15 202.131.233.29

яанаа ямар аймаар юм бэ

Avatar

Зочин 2010-09-15 202.55.191.22

amitang zerlegeer a**** gedeg yavaandaa huniig tegj zerlegeer a**** l gesen ug

Avatar

fucking selfish 2010-09-15 208.54.4.59

n**** chni tgeed tend tiim yum uneheer bolood bgag ni medsen yum bol ter dor ni tsagdaa duudahgui yasan yum amia hicheesen aimhai n**** ve hun alj bsn bol yah bsn yum iimerhuu sejigtei yum medeh l yum bol tsagdaa duudaad bh heregtei muu ch gsn tsagdaa l bidniig hamgaalna shd

Avatar

Зочин 2010-09-15 202.131.246.131

unen yumuu

Avatar

Баагий 2010-09-15 221.191.34.74

Нэгийг нь тэр нохой муур шиг алхад наадуул чин дахиж ийм бүлэг энэ тэр гэж зүүдлэх ч үгүй болно

Avatar

lion 2010-09-15 117.58.137.113

anhaaraldaa avah heregtei ted huulind zahiragdah estoi

Avatar

Зочин 2010-09-15 202.180.218.215

gemgui amtad alj baihaar hujaa hasaguudiig alaach

Avatar

Зочин 2010-09-15 202.131.230.226

Энэ ч арай хэтэрнээ

Avatar

eegii 2010-09-15 202.131.233.59

yamar aimaar yum be neeree hezee negen tsag huneer ch tahil urguj magadguishd yamar zerleg yum be yaj amid amitanii amiig yuch boloogui met tasalj chadaj bnaaaUursdiig ni tegj albal taarna

Avatar

Зочин 2010-09-15 202.131.244.126

eniig pulp fiction buyu 100 huv ariljaany zorlgoor bichdeg zohiol

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж