Twitter мультмедиа вэб сайт болно

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Twitter мультмедиа вэб сайт болно

Twitter сайт нь анх хүмүүс өөр хоорондоо 140 тэмдэгтэд багтаан текст хэлбэрээр мэдээлэл дамжуулах боломжтойгоор нээгдэж байсан. Харин уг сайтын хэрэглэгчид олон тооны зураг болон видео байрлуулж, хоорондоо солилцох боломжтой болох гэнэ. Одоогийн байдлаар Twitter 160 сая хэрэглэгчтэй ба цаашдаа энэ тоо нэмэгдэнэ хэмээн үзэж байгаа аж.

Уг сайтын үүсгэн байгуулагчдын нэг Biz Stone “Бид цаашид хөгжүүлэх бүх боломжийг судалж үзэж байна. Шинэ гарах хувилбар дээр маань олон тооны боломжууд нэмэгдсэн байгаа. Энэ нь манай байнгын хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгджээ.

Н.Наран
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж