Лувсандоржийн Оюунгэрэл. Иона нэрээрээ “Авьяаслаг Британичууд” шоунд оролцож, британчуудын гайхшралыг төрүүлсэн монгол бүсгүйн тухай мэдээлэл хүргэхийг зорилоо. Түүнийг Лувсандоржийн Оюунгэрэл гэдэг. Оюунаа Лондон хотноо хуулийн чиглэлээр суралцдаг аж. Тэрбээр 2008 оны “Авьяаслаг Британичууд” шоуны олон зуун оролцогчдоос Л.Оюунгэрэл хагас шигшээд буюу шилдэг 40 оролцогчийн нэгд багтаж чадсан байлаа. Шоуны үеэр уян налархай хөдөлгөөн, уран нугаралтын гайхамшгаар үзэгчдийн сэтгэлийг татаж чадсан Оюунаа долоон хүүхэдтэй айлын охин аж.
Оюунааг “Авьяаслаг Британичууд” шоунд оролцож байхад шулуун шударга, хахир хатуугаараа алдартай, шүүгч Саймон Ковелл хүртэл алмайрч байв. Монгол бүсгүй Саймон Ковелл, Аманда Холден, Пиерс Морган нараас өндөр үнэлгээ авч, танхим дүүрэн үзэгчдийг байлдан дагуулж байлаа. Түүний уран нугаралтын үзүүлбэрийн талаар Саймон хэлэхдээ “Миний бодлоор чи үнэхээр үгээр хэлэхийн аргагүй гайхамшигтай байлаа. Хунтайж Чарльз таны үзүүлбэрийг үзвэл өөрт чинь дурлах байх” хэмээн хэлсэн байдаг. Хэдийгээр шүүгчид түүнийг “Авьяаслаг Британичууд” шоунд ялагч болж, Хатан хааны нэрэмжит тоглолтод оролцох боломжтой гэдгийг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байсан ч харамсалтай нь Оюунаа бэлтгэлийн үеэр гэмтсэн учир шоуг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Өдгөө 27 нас хүрч байгаа Л.Оюунгэрэлийн найз залууг Зулаа гэдэг бөгөөд тэрээр 10 жилийн турш циркийн урлагт хүч сорьж байгаа уран бүтээлч аж. Хосууд анх 1998 онд “Харлекүйн” компанийн циркэд хамтран ажиллах болсноор танилцсан байна. Сонирхолтой нь, “Авьяаслаг Британичууд” шоунд оролцсоны дараа түүнтэй танилцахыг хүссэн эрчүүд Оюунааг багагүй хоргоодог болжээ. Их Британийн хамгийн алдартай нугараачдын нэг болж чадсан монгол бүсгүйн амьдрал “Авьяаслаг Британичууд” шоунд оролцсоны дараагаас эрс өөрчлөгдсөн тухай Британийн сонин, хэвлэлүүдэд нэг бус удаа гарчээ. Тэдгээр хэвлэлд бичихдээ, “Иона /Түүнийг британичууд ингэж нэрлэдэг/ багадаа хүнд амьдрал туулсан. Түүний аав нь цагдаагийн байгууллагад ажилладаг бол ээж нь сувилагч мэргэжилтэй аж. 1990-ээд оны эхээр Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжих болсон нь тэдний амьдралд мөн нөлөөлжээ. Түүний ээж бөөрний өвчний улмаас ажил хийх боломжгүй болсон бол аав нь тухайн үед тэтгэвэрийн насанд хүрснээр тэдний гэр бүлийн орлого олох боломж буурсан байна” хэмээн бичиж байв. Энэ талаар Л.Оюунгэрэл ярихдаа, “Миний амьдралд хүнд хэцүү өдөр олон байсан. Би тэгэхэд жаахан байсан ч аав, ээждээ тусалдаг байлаа.
Заримдаа хоолны мөнгөгүй хоосон хонох ч үе гардаг байсан учир хөдөө, орон нутгаар тоглолт хийж, хоолны мөнгөө олдог байсан. Аав, ээж хоёр хоёулаа ажилладаг байхад бидэнд дутагдах зүйл байдаггүй байсан ч аав тэтгэвэртээ гарч, ээж ажил хийх боломжгүй болоход бүх зүйл орвонгоороо өөрчлөгдсөн. Гэхдээ миний бага настай холбоотой аз жаргалтай олон дурсамж байдаг. Тэр үеэс л би ирээдүйнхээ төлөө хөдөлмөрлөж эхэлсэн. Би бол тэмцэгч хүн” хэмээн ярьжээ. Л.Оюунгэрэл одоо Лондонгийн их сургуулийн Биркбекийн коллежийн хоёрдугаар дамжаанд суралцаж байна.