ВР компаниас 17 тэрбумыг нэхнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

ВР компаниас 17 тэрбумыг нэхнэ

Луизианын бохирдсон эрэг. Фото ©AFP

АНУ-ын засаг захиргаа Усыг бохирдлоос хамгаалах холбооны хуулийн дагуу ВР компаниас нөхвөр нэхэхээр төлөвлөж байна. 

Agence France-Presse агентлагийн мэдээлснээр Мексикийн булангийн усанд асгарсан баррель нефть бүрийн төлөө 4300 ам.долларын торгууль шаардаж магадгүй бөгөөд тэр нь нийтдээ 17,6 тэрбум ам.доллар болох ажээ.

Гомдол гаргах эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа ч Засгийн газар экологийн энэ томоохон бохирдлоос нөхвөр авах болно гэдгийг Хууль зүйн яам нь мэдээлжээ.

АНУ-ын эрэг орчмын нефтийн цамхгийн ажиллагаанаас салан назгай байсан гэх шалтгаан олбол торгуулийн хэмжээг дээр дурдсан хамгийн дээд хэмжээгээр авах юм. Хэрэв ажилдаа хайнга хандсан нь илрэхгүй бол нэг баррелийн асгаралт бүрээс 1100 ам.доллар нэхнэ.

Өнөөгийн байдлаар ВР  компани 2010 оны дөрөвдүгээр сараас хойш ослын үр дагаврыг арилгахад нийтдээ найман тэрбумын зарлага гаргасан ба нийт хохирлын хэмжээ 30 тэрбумаас давж магадгүй.

Deepwater Horizon цамхагт осол дөрөвдүгээр сарын 20-нд гарсан ба хоёр хоногийн дараа нь цамхаг живсэн юм. Эвдэрхий цооногоос нефть асгарч эхэлсэн ба түүнийг зөвхөн гурван сарын дараа л зогсоож чадсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж