
Цагдаагийнхан Эйфелийн цамхгийг шалгаж байх зуур Сан-Мишелийн галт
тэрэгний буудалд бөмбөг тавьсан гэх бас нэг хаяггүй мэдээ ирж,
зорчигчдыг нүүлгэж галт тэрэг төмөр замыг шалгасан боловч бөмбөг
илэрсэнгүй.
Эйфелийн цамхгийг дэлбэлнэ гэсэн заналаас болоод мягмар гаригийн орой хэдэн мянган хүнийг тэндээс яаралтай гаргасан байв. Түгшүүр худлаа байлаа гэж цагдаагийн мэдээнээс үндэслэн Agence France-Presse дамжуулжээ.
Жуулчны цогцолборыг хариуцсан компанийн хаягаар оройн 20:20 цагт хаяггүй дуудлага ирж цамхагт бөмбөг тавьсан гэж сануулжээ. Түүний дараа цагдаагийнхан цамхгаас хүмүүсийг гарган үзлэг хийсэн байв.
Цамхаг ба ойр орчноос нь хоёр мянга орчим хүнийг яаралтай гаргасан байлаа. Өмнө нь 25 мянган хүнийг нүүлгэсэн гэж мэдээлсэн байжээ. Саяхан есдүгээр сарын 11-ны террорын ойг тэмдэглэсэн учир цагдаагийнхан энэ хэрэгт тууштай хандсан байв. Мөн үүнээс хэдхэн цагийн өмнө Францын парламентын дээд танхим олон нийтийн газарт лалын эмэгтэйчүүдэд паранжа, чадра, никаб өмсөж, зүүхийг бараг санал нэгтэйгээр хориглосон байлаа.