“Хуванцар саван завь” Номхон далайд аялалд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

“Хуванцар саван завь” Номхон далайд аялалд гарлаа

12 мянган хуванцар савнаас бүтсэн завь далай тэнгисийн усны бохирдол энгийн төвшнөөс хэтрээд буй талаар сурталчилж, үүний эсрэг арга хэмжээнд уриалах зорилгоор Номхон далайг гатлан Сан Франциско хотоос Сидней орохоор замдаа гарчээ. Хүрээлэн буй орчны судлаач, банкны өв залгамжлагч Дэвид де Ротшилд болон түүний багийнхан “Plastiki” хэмээн нэрлэсэн дарвуулт завьтайгаа аялалд гарсан бөгөөд 11 мянган миль /17700 гаруй км/ усан замыг туулах гэнэ. “Plastiki” дарвуулт завь нь хог хаягдлыг дахин тун ашигтайгаар хэрэглэж болохыг харуулсан тод жишээ бөгөөд завийг биетэй, хатуу, бат бөх дээр нь усан дээр хөвөх чадвартай болгохын тулд 12 мянга гаруй хуванцар савыг нүүрстөрөгчийн давхар ислээр дүүргэсэн байна. Уг завь нар, салхи болон далайн турбиний тусламжтайгаар ажиллах ба дасгалын дугуйгаар завин дээрх лэптоп болон бусад зөөврийн төхөөрөмжөө цэнэглэх гэнэ. Түүнчлэн “Plastiki” завин дээр угаалгын өрөө болон хүнсний ногоо зэргийг тарих бяцхан хүлэмжийг байгуулжээ.  
Уг завь хог хаягдлыг хэрхэн ашигтай хэлбэрээр дахин ашиглаж болдгийг харуулсан сайн талтай боловч хэрэв аяллын дунд сүйрвэл далайн усанд хэдэн мянган ширхэг хуванцар сав хаягдах сөрөг нөлөөтэй хэмээн шүүмжлэгчид дүгнэж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж