iPad-ыг армид ашиглаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

iPad-ыг армид ашиглаж байна

Apple iPad-ыг хүмүүс янз бүрийн зориулалтаар хэрэглэж байна. Жишээ нь, Холливудын нэрт найруулагч кино найруулахдаа, зарим ресторан меню болгож, агаарын тээврийн компаниуд нислэгийн туршид зорчигчдоо зугаацуулж байна. Тэгвэл одоо бас нэг шинэ зориулалтаар ашиглаж байгаа талаар мэдээлье.

Британийн Вилтшир дахь Артиллерын сургуулийн сонсогчид тусгайлан бүтээсэн программ (app) ашиглан iPad-ыг сурах бичиг, ном болгон ашиглаж байна.

BBC-гийн мэдээлснээр энэхүү аргачлал нь хэдийгээр туршилтын шатандаа яваа боловч үр дүнгээ өгч байгаа ажээ. Учир нь тус сургуулийн сонсогч нар энэхүү шинэ сургалтын хэлбэрт соргогоор хандаж, сургагч нарын өгч буй зааврыг илүү богино хугацаанд суралцаж байгаа юм байна.

Сургалтанд ашиглаж байгаа app нь сонсогчийг жинхэнэ дайн тулааны үед тулгарах нөхцөл байдлийг бодитоор мэдрэх боломж олгож байгаа бөгөөд ингэснээр жинхэнэ тулаанд орохдоо шинэ цэргүүд сандралгүйгээр орчин, нөхцөл байдлийг хяналтандаа авах боломжийг өгөх болно гэж зохиогчид хэлжээ. Бусад давуу талуудын тухайд хичээлийн байранд өнгөрүүлэх илүү цагийг багасгаж, түүгээр ч барахгүй сургалтын материал хэвлэх зардлыг хэмнэх, мөн авч явахад авсаархан зэрэг нь сургалтын орчинг хязгаарлахгүй гэх мэт давуу талтай юм. Зугаатай, сонирхолтой бас сурталчилгааны маш сайн хэрэгсэл, дээрээс нь нэмээд сургалтын маш оновчтой хэрэгсэл гэх зэргээр iPad-ын хэрэглээ улам бүр нэмэгдсээр байна.

Эх сурвалж: www. Itech.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж