“Мицуи” “Шинхуа”-тай хамтарна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

“Мицуи” “Шинхуа”-тай хамтарна

Японы “Мицуи” компани Хятадын “Шинхуа” групптэй хамтран Монголын нүүрсний Тавантолгой ордын тендерт оролцох болсон тухай Японы өдөр тутмын “Никкей бизнес” сонин мэдээллээ.

Тавантолгойн ордод гэрээт олборлолтын ажил гүйцэтгэх компанийг сонгох сонгон шалгаруулалтыг Монголын Засгийн газар зарлаад байгаа. Дэлхийд томоохонд тооцогдох энэ ордыг гадаадын томоохон компаниуд сонирхож байгаагийн дотор Японы “Мицуи энд Ко” компани байсан ийнхүү “Шинхуа”-тай хамтран ажиллах болсноор Тавантолгойн тендерэт оролцохоо больж байгаа эсэх талаар эх сурвалж мэдээлээгүй байна. Хэд хоногийн өмнө Монгол Улсад айлчлаад буцсан Японы Гадаад хэргийн сайд Окада Кацуяа Японы компаниуд Монголын уул уурхайг сонирхож байгааг илэрхийлээд буцсан билээ.
Тавантолгойн ордыг сонирхож байгаа гадаадын компаниудыг нэрлэвэл,

-Бразилийн “Вале”, Энэтхэгийн “Жиндал Стилэнд Пауэр”, БНСУ-ын 11 компаниас бүрдсэн консерциум,
-ОХУ-ын хоёр компанийн консерциум ”Базовый элемент”, “Реново” уг нь гурван компани хамтрана хэмээж байсан боловч өнгөрсөн жил “Северстал” нэрээ татсан,
-АНУ-ын “ПибодиЭнержи” болон БНХАУ-ын “ШинхуаЭнержи” компанийн хамтарсан консерциум,
-ЯпонУлсын “МицуиэндКо” компани, мөнулсын “Иточу“ корпорациар ахлуулсан “Сожиц”, “Марубени”, “Сумитомо”компанийнконсерциум,
-Швейцари-Австралийн “Экстрата” компани,
-ОХУ-ын “Оросынтөмөрзам” нийгэмлэг,
-БНХАУ-ын “ЭрдосЧинглонКоул” групп юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж