Алдартнуудын өнгөрсөн түүх

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Алдартнуудын өнгөрсөн түүх

Булш ухагч Род Стьюарт

Род Стьюарт таван хүүхэдтэй айлын отгон нь ажээ.  Түүний аав ээж Лондонд сонин борлуулдаг дэлгүүртэй байсан аж.  Родыг төрөхөөс ердөө хэдхэн хоромын өмнө хотынх нь цагдаагын газрын байран дээр Германы V-2 пуужин унасан гэдэг. Род Стьюарт 1960-аад оны эхээр Европоор аялж, гудамжны дуучин нэрээр алдаршиж байсан  алдарт Визз  Жонестой танилцаж, хөгжмийн карьеераа эхлэхээс  өмнө газар шорооны ажил хийдэг байсан ажээ. 

Аяга таваг угаагч Майкл Делл

 Dell компьютерийн корпорацийг үндэслэгч  Майкл Делл Хятад ресторанд цагийн 2  ам долларын  хөлстэйгээр  аяга таваг угаадаг байжээ. Тэрбээр бага залуудаа ийм ажил хийж байсандаа одоо баярладаг гэнэ лээ. Делл “ Рестораны эзэн намайг ажилдаа эрт ирэх үгүйг байнга ажигладаг байж билээ. Тэр хүн хийж буй ажлаараа бахархдаг, хаалгаар орж ирсэн үйлчлүүлэгч болгонд анхаарал тавьдаг байсан юм” 

Сонин зарагч Шон Дидди

12 настай сонин зардаг хар арьст хүүг ирээдүйн  нэрт реппер болно гэж  төсөөлөөгүй биз.  Гэвч түүний амжилт өдгөө дэлхийг цуурайтуулж байна. 

Улс төрийн цуутай гэмт хэрэгтэн Пол Пот сургуулийн багш байжээ

Дэлхий нийтээр түүнийг  улс төрийн цуутай гэмт хэрэгтэн гэдгийг мэдэхээс өмнө тэрбээр  Салот Сар нэртэй байжээ.  Сар радио инженерийн мэргэжлээр суралцсан хэдий ч сайн оюутан байгаагүй тул багш болсон юм.  1954 -1963 онуудад Сар  Пном Пений нэгэн хувийн сургуульд  багшилж  байгаад  коммунист гэгдэн хөөгдсөн аж.   Түүний коммунист хайр сэтгэл нь Камбожийн Коммунист намд элсүүлж улмаар намын удирдагч болоход нөлөөлсөн юм. 1975 онд Пол улаан кхмерийн босогчдын тусламжтайгаар засгийн эрхийг гартаа авчээ.  Төрийн эрхийг гартаа авсан 4 жилийн хугацаанд тэрбээр сая гаруй  Камбожчуудыг  хөнөөсөн юм. 1979 онд Вьетнамчууд Камбожыг аврахаар түүний засаглалыг унагах үед Пол Пот ширэнгэн ой руу зугатаж, 1997 онд баривчлагдах хүртлээ бослогоо үргэлжлүүлсээр байжээ.

Өсвөрийн сурвалжлагч Офра Винфри

Офрагын шоу  нэвтрүүлэг гэхээр  дэлхийн олон сая үзэгчид андахгүй. Тэрбээр Мисиссипигийн нэгэн баптистын гэрт төржээ. Түүнийг төрүүлэх үедээ аав ээж нь гэрлээгүй, насанд ч хүрээгүй байсан гэдэг. Түүнийг эмэг эх нь сүмд дагуулан явж, бичиг үсэг зааж өгсөн аж. Офра библийг цээжээр уншиж чаддаг байсан учираас номлогч гэдэг хочтой байжээ. Тэрбээр доктор Пиллийн тухай сонсохоосоо өмнө өөрөө өөрийгөө хөгжүүлж байв.  Зар сурталчилгааны нэгэн тэмцээнд түрүүлж, шагнуулсан цагаа авахаар нэгэн радио станц дээр ирэхэд нь продюсерууд түүнийг  олж хараад долоо хоногын 100 ам долларын радиогын нэвтрүүлэгч болох санал тавьжээ. 

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж