Нохой хүртэл эвшээдэг

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Нохой хүртэл эвшээдэг

Эвшээх нэгнийг хараад хүн өөрийн мэдэлгүй эвшээж орхидог. Өнөөг хүртэл учир нь тайлагдаагүй эл араншин нохойд хүртэл байдгийг саяхны нэгэн судалгаа нотоллоо.

Ялангуяа гэрийн тэжээвэр нохойноос үүнийг  ажиглаж болох юм. Нохой эзнээ хараад  яг л хүн шиг эвшээдэг гэнэ. Дээрх судалгааны хамгийн сонирхол татахуйц дүгнэлт нь дэргэдэх хүний  нөлөөгөөр эвшээхдээ нохой өөрийнхөөрөө бус яг л хүн шиг байдагт оршино. Судалгааг  удирдан явуулсан  Лондонгийн их сургуулийнхан гэрийн тэжээвэр 29 нохойг судалгаанд хамруулсан бөгөөд 27-д нь эзнээ дууриан эвшээх үзэгдэл ажиглагджээ. Хажуудах ижлээ эвшээхийг хараад ижил үйлдэл хийх нь хүнээс гадна шимпанзе сармагчинд  мөн байдаг. Эл хачирхалтай үйлдлийг хийдэг гурав дахь амьтнаар ийнхүү нохой шалгарч байна. Сонирхуулахад, сэтгэцийн өөрчлөлттэй ихэнх хүн дэргэдэх хүнийхээ эвшээхийг дууриадаггүй аж.

Tulhuur.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж