Олон эхнэртэй байх ёс

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Олон эхнэртэй байх ёс

Дээрх зурган дээр татвар эмс хамгаалагч  тайган хоёр эрийн ард зогсож байна.  Олон эхнэртэй байх ёс нь эртний нийгэмд  голдуу өндөр байр суурьтай, дээд язгууртан эрчүүдийн дунд түгээмэл байсан юм. Тэдгээр эрчүүд хууль ёсны ганц эхнэртэй байхын зэрэгцээ хэд хэдэн татвар эм авах эрхтэй байжээ. Татвар эмсийн эрх хязгаарлагдмал байсан ч тэднээс төрсөн хүүхдийг  эхнэрээс төрсөн хүүхэдтэй адил хууль ёсны удам залгамжлагч хэмээн нийтээр хүлээн зөвшөөрдөг байсан ажээ. Түүхэнд эцэг эхчүүд охиныхоо элбэг хангалуун, аюулгүй амьдралын баталгааг хангасан тохиолдолд сайн дураар татвар эм болгохыг зөвшөөрдөг байсан тохиолдол цөөнгүй бий. Харин  өөрийн хүслээр татвар эм болоогүй бүсгүйчүүд ийм харилцаанд  нэг ёсны секс боол болдог байжээ.

О.Халиун

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж