Ж.Наранцаралт агсны хүү өрсөлджээ

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Ж.Наранцаралт агсны хүү өрсөлджээ

Дундговь аймгийн Ардчилсан намын  хорооны хурал өнгөрөгч бяба гаригт  болжээ. Тус хурлаар аймгийн АН-ын даргаар хэнийг ажиллуулах талаар ярьсан байна. Одоо даргын алба хашиж байгаа М.Энхбатыг  улираан ажиллуулах боломжгүй гишүүдийн олонхи нь үзсэн тус намын даргын сонгуулийг явуулжээ.
    Аймгийн Ардчилсан намын даргад аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, АН-ын бүлгийн дарга Л.Данзанноров, “Мон Гео” компаний захирал Н.Соёмбо нар өрсөлдсөнөөс Л.Данзанноров 63.7 хувийн саналаар намын даргаар сонгогдсон байна.
    Мөн энэ хурлаар тус намын гүйцэтгэх зөвлөлийн болон үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит ротацийн сонгуулийг зохион байгууллаа. Тус сонгуулиар АН-ын гүйцэтгэх зөвлөлд МоАХ-ны дүүрэг, орон нутаг хариуцсан зохицуулагч Ж.Равдандорж, харин ҮЗХ-ны гишүүнээр С.Од-Эрдэнэ, Б.Намжилсүрэн нар сонгогджээ.

Х.Хангал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж