Ялалтын дурсгалын хөшөө

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Ялалтын дурсгалын хөшөө

Энэ сүрлэг хөшөөг 1939онд хамгийн ширүүн тулалдан болсон хамар даваанд халхын голын ялалтын 45жилийн ойгоор 1984 онд босгосон юм. Энэ хөшөөний өндөр нь 50метр өндөр гол баганын нүүрэн талд нь мөр зэрэгцэн зогссон Монгол Зөвлөлтийн хоёр цэрэг нөгөө талд нь үндэсний хувцастэй Монгол эмэгтэй дүрсийг урласан нь Монгол-Зөвлөлтийн найрамдал эх орон эхийн бэлэгдэл юм.Хөшөөний гол баганын 2талд байрлуулсан зэс цутгамал тугнууд дээр байлдаанд оролцсон морин болон явган цэрэг,танкчид,нисгэгчдийн дүр тэр үеийн байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлсэн нь энд болсон тулалдааны ялалтын яруу алдрыг тод илэрхийлжээ.Энэ хөшөөг 54м өндөр ,33м өргөн дан аранжин зэсээр барьж байгуулжээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж