Ихэнх нутгаар цочир хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар цочир хүйтэрнэ

Дорнод аймгийн хэмжээнд нийт нутгаар агаарын температурын сарын дундаж нь бүх нутгаар 6-11 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.5-2.0 градусаар дулаан байна.

Хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөнөдөө нутгийн хойд хэсгээр 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн цочир хүйтэрч,  өдөртөө 12-17 градус дулаан байна. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус дулаан байх төлөвтэй байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр нутгийн зарим газраар хур тунадас орох төлөвтэй байна. Дээрх үеүдэд ихэнх нутгаар салхи 12-14 м/с хүрч, ширүүсэх ба ялангуяа нэг, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна. Ирэх 10 дугаар сард нийт нутгийн хэмжээнд цаг агаарын температурын сарын дундаж 1градус хүйтнээс 4 градус дулаан байх бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунжийн орчим байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж