Өвчилсөн малыг устгалд орууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Өвчилсөн малыг устгалд орууллаа

Сүхбаатар, Дорнод аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан Улсын Онцгой комиссаас томилогдсон 21 хүний бүрэлдэхүүнтэй гурван байгууллагын ажлын хэсэг аймгуудад ажиллаж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн тэдгээр аймгийн сумдад ажиллаж буй хээрийн штабтай хамтран халдварын голомт дэх үйл ажиллагааны шуурхай удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байгаа аж. Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат, Онгон, Халзан сумын хэмжээнд шүлхий өвчинтэй тэмцэх ажилд аймаг, сум, орон нутгаас 456 хүн, 78 автомашин, 30 мотоциклтойгоор ариутгал, хяналтын 25, хөдөлгөөнт 42 постыг ажлуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 162 өрхийн 80662 толгой малд үзлэг тандалт хийхэд 4787 тооны /үхэр-513, хонь-3412, ямаа-862/ мал өвчилсөн болох нь тогтоогджээ.  Өвчилсөн 2879 толгой /үхэр-404, хонь-1814, ямаа-661/ малыг устгаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж