Ажлын хэсгийнхэнтэй санал солилцов

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Ажлын хэсгийнхэнтэй санал солилцов

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Г.Ганзориг, орон тооны бус зөвлөх Б.Чимэд нартай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүн Улсын ерөнхий прокурорын газрын хэлтсийн дарга Л.Болд, Б.Бат-Орших, Ц.Ариунболд, Д.Баянжаргал, МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор Ж.Бямбаа нар уулзаж, Прокурорын байгууллагын тухай, эрүүгийн байцаан шийтгэх, гүйцэтгэх ажлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийн ажлын явцын талаар танилцуулав.

Уулзалтын үеэр, Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Ганзориг боловсруулж буй хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийлээд, энэхүү хуулийн төслийг Үндсэн хуульд сайтар нийцүүлэх, хүний эрхийг хангах, шүүх хуралдаан дээр мэтгэлцэх, хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг хангах чиглэлээр, төслөө боловсруулж, дахин хэлэлцэхийг санал болгов хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж