Зүрхээ хамгаалах өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Зүрхээ хамгаалах өдөрлөг болно

Манай улс жил бүрийн есдүгээр сарын 24-нд "Зүрхээ хамгаалах дэлхийн өдөр " болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг тэмдэглэх ажлын хүрээнд Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгээс зүрх судасны өвчнөөс сэргийлэх , тэмцэх хөтөлбөрийн зохицуулагч төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ сарын 24 нд 15-17 цагийн хооронд аймгийн төв талбайд "Зүрхээ хамгаалья" нээлттэй өдөрлөг зохион байгуулах юм. Өдөрлөгийн үеэр нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, зүрхний бичлэг, мэдээлэл сургалт сурталчилгаа хийж , зүрх судасны өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж, гарын авлага тараах зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж.  

 H.Батзориг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж