Иргэд бие бялдрын сорилд хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Иргэд бие бялдрын сорилд хамрагдлаа

Хүн амын бие бялдрын хөгжил чийрэгжүүлэлтийг тогтоох сорилд Сэлэнгэ  аймгийн 17 сумын  2200 гаруй иргэн хамрагджээ.

Бэлтгэл ажлын хүрээнд аймгийн Биеийн тамир спортын газраас биеийн тамирын багш нарын нэгдсэн семинар зохион байгуулж, сорил  тогтоох, үнэлэх журмын талаар зааварчилга өгсөн байна. Сорилд 15-64 насны 1324, 7-18 насны 226 сурагч, аймгийн хэмжээнд нийдээ 2243 хүн хамрагдсан байна. Судалгааны үр дүнд сорилд хамрагдсан хүн бүр өөрийнхөө төвшинг ямар хэмжээнд байгааг тогтоож, илүүдэл жинтэй, хөдөлгөөний хомсдол илэрч байгаа хүмүүст энгийн болон өдөр тутам хийж  болохуйц дасгал хөдөлгөөний талаар зааварчилгааг иргэд илүү ихээр сонирхож байлаа. Энэ үеэр иргэдэд хийн дасгал, ажлын байрны дасгал, компьютерийн ард хийх дасгалууд зэрэг гарын авлагыг  тараажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж