Ирэх онд хүүхдийн ордонтой болно

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Ирэх онд хүүхдийн ордонтой болно

Өнгөрсөн зургадугаар сард Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Хүүхдийн төлөө үндэсний газрын захиалгаар Хөвсгөл аймагт Хүүхэд залуучуудын ордон барихаар шавыг нь тавьж байсан. “Хөвсгөл аймаг  хүн, малын тоо толгойгоор улсад тэргүүлдэг хэдий ч  хүний хөгжлийн индексээр хамгийн сүүлд ордог.  Иймээс хүүхэд залуучуудын ордон  хөгжлийн төв байх болно”  гэдгийг энэ ёслолд хүрэлцэн ирсэн Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга Тогтохням онцлон тэмдэглэж байв. Монгол улсын  ерөнхий сайд байхдаа С.Баяр  нутгийн хүүхэд залуусыг ордонтой болгоно гэж байсан амлалт ийнхүү хэрэгжиж эхэллээ. Тус ордоны гүйцэтгэгчээр “MBC”  компани, зураг төслийн гүйцэтгэгчээр “Өргөө” компани ажиллаж байна. Хүүхэд залуучуудын ордон ирэх оны наймдугаар сард ашиглалтанд орох гэнэ.

Д.Идэрмөнх

                          

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж