Өвчтөнийг сумын эмнэлэгт тусгаарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Өвчтөнийг сумын эмнэлэгт тусгаарлажээ

Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат 26 настай эрэгтэй С нь тарвагны мах идсэний улмаас 38 хэм хүртэл халуурсан тул түүнийг энэ сарын 12-нд сумын эмнэлэгт тусгаарлажээ. Тэрээр энэ сарын 09-ны өдөр дөрвөн найзын хамт тарваганы махаар боодог хийн идэж, улмаар 10-ны өдрөөс эхлэн халуурч эхэлсэн аж.  Энэ сарын 12-ны 20:00 цагийн үед сумын эмнэлэгт ирж үзүүлснээр өвчтөнийг тусгаарлан хэвтүүлж, тарваган тахлын болон бусад шинжилгээг авч Байгалын голомтот гоц халдварт өвчний тандалтын үндэсний төвд  илгээжээ. Одоогоор мэргэжлийн байгууллагууд нэгдүгээр хавьтал бүхий 12 хүнийг тогтоон, найман хүнийг аймгийн Халдвартын эмнэлэгт тусгаарлан хэвтүүлж, дөрвөн хүнийг гэрт тусгаарлан ажиллаж байна.

П.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж