Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Хорвоогийн төв


Эквадорын газар нутагт амьдарч байсан эртний индиан нар хорвоогийн төвд амьдарч буй гэдэгтээ итгэлтэй байлаа

Экваторын шугам Африк, Америк, далайн олон орны нутгаар дайран гардаг ч түүний нэрийг авсан орон дэлхийд ганцхан. Энд францчуудын хийсэн 1735 оны аялал чухал үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Орчин үеийн Эквадорын газар нутаг нь экваторын шугам дайран гарсан иргэншлэлийн эрхшээлд хамгийн амархан орж болохоор байв. Эрдэмтэд дэвсгэр нутгийн хэмжээг нэг мөр гаргалаа. Хувьсгалт Засгийн газар нь 1830 онд тэр аялалын тухай санаад залуу улс оронд Эквадор гэсэн нэр өгчээ.

ӨМНӨТ АМЕРИК АЛГАН ДЭЭР МЭТ
Эквадорын баруун эргийг Номхон далайн ус угааж, хойд талаараа Колумби, өмнөд базүүн талаараа Перутай хиллэдэг. Эквадорын газар нутаг Румынаас арай илүүхэн. Харинтөрийн далбааных нь улаан, шар, цэнхэр өнгө нь Румыний санагдуулна. Харьцангүй бага дэвсгэрт Өмнөд Америкийн цаг агаарын гурван бүс оршдог нь энэ орны ер бусын онцлог. Коста гэх Номхон далайн эрэг харийн бүс нь халуун чийглэг уур амьсгалтай ба халуун орны ургамалаар баялаг. Сьерра гэх Андын нурууны уулархаг бүс нь баруун ба зүүн Кордильерын зэрэгцээ уулс болон тэдний хоорндын үржил шимтэй хөндийтэй. Тус орны зүүн хойд хэсэгт чийглэг, шигүү ширэнгэн ой, мянга мянган гол горхитой Орьенте гэх тэгш тал нутаг бий.  Мөн далайн дунд 300 км-ын цаана орших Галапагосын арлууд тус улсад харъяалагдна. Галт уулын гаралтай эдгээр ольтриг нь дэлхийн хамгийн гайхалтай газруудын нэг юм. Галт уулын халуун амьсгалд хайлсан хад цохион дунд асар том яст мэлхий болон усны луу амьдардаг.

КИТОГИЙН ВАНТ УЛС

Эрт дээр цагт өнөөгийн Эквадорын нутаг дэвсгэрт ширисын хүчирхэг вант улс Кито оршин тогтнож байлаа. Эртний Дучикелагийн удмынхан удирдсан улс орон нь Америк тивийн инкийн эзэнт улсын гол өрсөлдөгч нь байжээ. Инкийн удирдагч Тупак Юпанки, XVI зуунд учикелагийн армид хэд хэдэн хүчтэй цохилт өгч тэднийг Амазон мөрний намагт шахжээ. Гэсэн ч ялагдсан вант улс инкуудын иргэншлийн мөхөлд ноцтой нөлөө үзүүлж чадлаа. Дучикелагийн омгийн гүнж инкуудын захирагчийн хууль бус хүү Уайн Капакатай нь гэрлэсний дараа тэрээр инкийн хаан ширээнд суух хүслээ гаргаж эхлэв. Үүнээс үүдэн эхлэсэн иргэний дайн эзэнт улсыг хэцүү хүнд цагаар доройтуулжээ. Испанийн колончлогч Франциско Писарро 1526 онд жижиг ангитайгаар тэндхийн эрэгт буув. Тэрээр харигслал ба хууралтыг хослуулан маш богтно хугацаанд Эквадорын нутгийг бүрэн эзлэж чадлаа. Индианчуудын цогцсоор явсан газраа дүүргэсээр тэд Епропын соёл иргэншлэлийг хүчээр тогтоож байв.

ЭКВАДОРТ АЯЛАН ЖУУЛЧЛАХ НЬ

Мексик ба Карибын арлуудад түр буулт хийсээр дэлхийн хамгийн өндөр газарт байрлах нийслэл бол Кито. Эквадорын нийслэл Кито далайн төвшинөөс 2800 метрын өндөрт яг экваторын шугаман дээр байрлана. Орчин үеийн нийслэлийн дүүргийн нутагт амьдарч байсан эртний индианчууд хорвоогийн төвд амьдарч байна гэж итгэдэг байжээ. Нарны байрлал жилийн хугацаанд хоёр удаа нэгэн цэгээс нөгөө цэгт ордог байсныг эртний хүмүүс ажилласан байна. Яг тэр цагаар ямар нэгэн эд зүйлсийн сүүдэр гэж байхгүй. Индианчуудын хэлнээс орчуулбал “хоёр хагас” гэж буух Кито гэдэг нийслэлийн нэр нь эндээс үүсчээ.

Атакасо, Руминяви, Синчолугуа, Антисана, Корралес, Памбамарка, Каямба, Сараурко зэрэг 4000-6000 метрийн өндөртэй гал уулсын цуврал хотыг бүслэнэ. Ер нь бол тус улсын нутгаар цуварсан галт уулсыг авенида буюу Галт улын өргөн чөлөө гэж нэрлэдэг. Уул бүрээс нь усан хүрхрээ буух бөгөөд тус бүр өөрийн домогтой. “Сүйт бүсгүйн фата” гэх хүрхний домог нь нэгэн баян айлын охин ядуу сайн залууд дурлаад хуримнаасаа зугтаж уулаар залуугаа эрж яваад хавцасд унажээ. Хуримын фата нь хаданд зүүгдэн унжиж хүрхрээ болсон тухай өгүүлнэ.
Банк дээрэмдээд зугтаж явсан сайн эр хүрхрээгээр дамжин дээш гарч түүнийг таслан цагдаагийнхнийг доош унагасан гэх түүхтэй хүрхрээ ч бий. Өмнөд Америкийн хамгийн сүрлэгт орох “Чөтгөрийн хайруулын тавга” гэх хүрхрээний домгоор бол чөтгөр тамаасаа гарч ирээд байсан учир тэр нь бурханд үл таалагдснаас бурхан хүрхрээ бий болгон чөтгөрийн гарах нүхийг тагласан гэх. Ер нь бол чөтгөртэй холбоогүй түүх Эквадорт бараг байхгүй. Чөтгөр, уран барилгач хоёр маргалдаад чөтгөр дийлсэн домог сүм бүрт шахуу байдаг. Учир нь уран барилгач байшингийнхаа сүүлчийн чулууг чөтгөр өрж чадахгүйгээр зураг төслийг нь хийгээд түүнийг хуурчихсан юм байх. Нийсэлийн сүмүүд нь тэгж боссон хэмээн тэд өөрсдөө итгэдэг. Пичинча буюу ”Эрх чөлөөний уул” гэдэг цуутай галт уул нийслэл хотын дээр сүндэрлэнэ. Энд дэлхийн хамгийн өндөр газрын тулалдаан 1822 оны тавдугаар сарын 22-ны өдөр болж маршал Антонио Хосе Сукрегийн командалсан арми испанчуудад сүйрлийн цохилт өгсөн байна. Уг тулалдаан испаничуудын 300 жилийн ноёрхолд төгсгөл, маршалд “Чөлөөлөгч” гэсэн цолыг авчирчээ.

Хуучин Кито нь нарийнхан гудамж, Испанийн ноёрхолоор боссон католик сүмийн барилгуудаас бүрэлдэнэ. Инкийн соёл иргэншлэлээс үлдсэн өв бараг үгүй. Писаррогийн харгисуудын шахалтаар хотыг орхисон инкууд ардаа зөвхөн үнс үлдээсэн гэдэг. Хуучин хотын төв хэсэгт Кито хотын нэрийн хуудас болсон Сан-Францискогийн сүм байрладаг. Уг сүм нь Испанийн колончлогчдын шинэ тивд босгосон анхны сүсэг бишрэлийн байгууламж гэддэг. Сүмийн суурь нь Уайн Капакагийн өргөөний балгас болжээ.

Нийслэлийн уулын дүүргүүдэд гол төлөв отовалос омгийн индианчууд амьдарна. Өмнөд Америкийн бусад уугуулуудтай харьцуулбал энэ омгийнхөн санхүүгийн талдаачинээлэг амьдралтай бөгөөд энэ нь бүс нутагтаа ховорхонд тооцогдоно. Хивс, пончо (нөмрөг), лама гэх хонин гөрөөсийн ноосоор хийсэн элдэв эдлэл зэргийн гар үйлдвэрлэлийг тэд эрхлэх ба  жуулчдад тэр нь их таалагддаг гүйлгээтэй бараа.  Бүс барааны будгийнхаа нууцыг тэд нандигнан хадгалдаг. Отовалосууд дунд олон тооны зураач, барималчид байдаг. Дрсэн овоохойтой хашаанд Микеланжелогийн Даид, Мойсей хоёр гх алдартай барималын модон хувилбар байж байх жишээтэй. Хөл хөдөлгөөнөөс хол уулархаг нутгийнхнаас бусад индианчууд нь бүгд католик шашинтай. Гэхдээ тэд эртний шүтлэгээ мартаагүй бөгөөд лус савдаг, галт уулыг бишрэнэ.

БЭЛЭГ ДУРСГАЛЫН ГУРВАЛ

Тус орны эдийн засгийн зүрх болсон Гуаякиль хот нь улсдаа хамгийн том нь. Гуаяс гэх асар том булангийн эрэгт уг хот байрлажээ. Голын хагас, далайн хагасаас бүрэлдсэн уг булан нь дарсны шилийг санагдуулах бөгөөд Пуна арал тэр шилний өглөө мэт харагдана. Эргийн дагуух хотын гол гудамж Малкон тансаг харш, усан онгоцны компаниуд, шил бетонон өндөр барилгаар дүүрчээ. Тоогоо алдсан гал түймрийн улмаас Гуаякиль хотын хуучин кончлолын үеийн уран барилгаас үлдсэн нь хуруу дарам цөөн. Цорын ганц үлдсэн модон барилга нь гал сөнөөх албаных. Хуучин уран баригын дутагдлыг хотын дотор хот болсон асар том оршуулгын газар нөхнө. Амьдралдаа давчуу байранд хашигдах гуаякильчууд өөд бологсоддоо жинхэнэ орд харш босгодог аж.

Хотын гурван гайхалтай эдлэл маш алдартай. Бальс гэдэг модоор хийсэн бэлэг дурсгал, тогуа гэх самар, дал модны утсаар сүлжсэн панама гэх бүрх малгайжуулчин хүн бүрийн заавал авах зүйл яахын аргагүй мөн. Африкийн баобаб модын ойрын хамаатан бальс дэлхийн хамгийн хөнгөн мод бөгөөд үйсэн бөглөөнөөс хоёр дахин бага жинтэй. Дэлхийн хамгийн хатуу самарт тооцогдох тогуагийн идээ нь зааны яс мэт цагаан ба түүнээс хамаагүй хатуу. Нутгийн гар урчууд энэ самраар шатар, товч, жижиг баримал урлана. Жинхэнэ панама малгайг Гуаякильд л сүлждэг. Уг малгайг Европт экспортлохдоо дамжуулан гаргадаг орны нэрээр  “панама” гэж нэрлэжээ. Энэ жижиг орны экспортын гол барааны нэг нь сарнай цэцэг. Москвад худалдагдаж байгаа хоёр сарнайн нэг нь Эквадорт ургуулсан цэцэг.

Эквадорын дулаан бүс нутгаар аялах нь бусад орнуудынхтай харьцуулахад хамаагүй амар. Тэнд хол яваад байхгүй мөн үйлчилгээ нь илүү сайн. Ер бусын байгаль, ан амьтанг үзэх сонирхолдоо хөтлөгдөн жуулчид ийшээ урсах боловч тэднээс цөөнгүй хүн ухаан санаагаа “угаахаар” ирдэг. Бөөгийн мөргөлд оролцон суурьшилд төдийлэн эвдрээгүй соёлтой танилцах нь хүн бүрт сонин. Ид шидийг хүлээх орон бол Эквадор.

ЛАВЛАХ:

Албан ёсны нэр: Эквадор улс
Өмнөд Америкийн улс бөгөөд баруун хэсгээрээ Номхон далайн усаар угаагдаж, хуурай замаараа Колумби, Перу улсуудтай хиллэдэг. Номхон далайн Галапагосын арлууд тус улсад багтдаг.


Нийслэл хот: Кито
Нутаг дэвсгэр: 256.370 кв.км
Хүн ам: 13 сая 200 мянга
Үндэстнүүдийн бүлэглэл: индианчууд 40%, хурлийзууд ба цагаан арьстнууд нийлээд 10 %, эрлийзүүд 40%, африк гаралтай өнгөт арьстнууд 8%
Төрийн хэл: испани
Төрийн ба Засгийн газрын тэргүүн нь Ерөнхийлөгч
Парламент-нэг танхимт Үндэсний конгресс, гишүүдийн тоо нь 109
Утасны код 8-10593
Мөнгөний нэгж: АНУ-ын доллар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж