Цүнхний дизайнер үзэсгэлэн гаргана

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Цүнхний дизайнер үзэсгэлэн гаргана

Загварынхны дунд домог болсон гар цүнхний загвар зохион бүтээгч Judith Lieber гайхалтай уран нарийн хийц бүхий бүтээлүүдээрээ алдартай. Тэрбээр 1953 оноос хойшхи АНУ-гийн бүх тэргүүн хатагтай нарын гар цүнхийг урлаж байсан ба түүний бүтээлийг мэргэжилтнүүд дахин давташгүй хэмээн үнэлдэг.
Харин хатагтай Judith Lieber загварын урлангаа орхиж, тэтгэвэртээ гарахаар шийдээд байгаа ба хэдийгээр өөрөө ажиллахгүй ч түүний компани гайхалтай цүнхнүүдээ үргэлжлүүлэн худалдаанд гаргасаар байх болно хэмээн мэдэгджээ.  
Тэрбээр 35 жилийн хугацаанд урласан бүтээлүүдээсээ шилдэг гэсэн 3500 цүнхийг онцлон авч Хэмптоны өөрийн нэрийн музейд үзэсгэлэн гаргахаар болжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж