Сэжигтэй мал илэрвэл тусгаарлах үүрэг өгчээ | News.MN

Сэжигтэй мал илэрвэл тусгаарлах үүрэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Сэжигтэй мал илэрвэл тусгаарлах үүрэг өгчээ

Дорнод аймгийн Булган, Матад, Чойбалсан, Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт гарсан А-010 өвчний үүсгэврээс үүсгэгдсэн малын гоц халдварт “Шүлхий” өвчний талаар аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Тус аймгийн голомтын бүсэд нийт 148 өрхийн 51734 толгой малд үзлэг тандалт хийхэд 816 толгой /тэмээ-4, үхэр-454, хонь-338, ямаа-20/ мал өвчилсөн нь тогтоогдож, 412 толгой /тэмээ-4, үхэр-408/ малыг устгаж ариутган халдваргүйжүүлэлт хийсэн байна. Хорио цээрийн дэглэмийг сахиулах ажилд аймаг, сум, орон нутгаас 220 хүн, 40 автомашин, 6 трактор, 39 мотоциклтойгоор ариутгал хяналтын 16 цэг, хөдөлгөөнт 10 цэгт үзлэг тандалт, хяналт,  устгалын ажлыг зохион байгуулан  ажиллаж байна. Дорнод аймгийн бүх сумдын нутаг дэвсгэр дээр байгаа малд үзлэг тандалт хийж, сэжигтэй мал илэрвэл тусгаарлан мэргэжлийн байгууллагуудад яаралтай мэдэгдэх үүргийг орон нутгийн иргэдэд өгчээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж