Усны асуудлыг шийдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Усны асуудлыг шийдвэрлэлээ

Бүх сумдад шинээр инженерийн хийцтэй уст цэгийг төсвөөс 300.0 сая төгрөгөөр хийж өгөөд байгаа аж. Мөн энгийн уурхайн 499 худаг гаргаснаар уст цэг 30 хувиар өсжээ. Одоогоор нийт бэлчээрийн 28 хувийг инженерийн хийцтэй уст цэгээр хангаад байна. Шинээр гаргасан уст цэгийн байршил малчдын хэрэгцээ шаардлагын дагуу боломжтой газруудад байрлаж байна. Мөн Гурванбулаг сумын иргэдийн ундны ус зөөвөрлөх автомашин худалдан авахад хорин сая төгрөг зарцуулжээ. Говийн сумдын ундны усны чанар муу байгаагаас ард иргэдийн дунд элэг цөс, ходоодны өвчин их байгаа аж. Аймгийн удирдлагууд энэ байдлыг харгалзан үзэж, дээрх сумдын ундны усны хэрэглээг чанартай усаар хангах боломж бүрдүүлэх үүргийг аймгийн Засаг дарга холбогдох албанд өгөөд байна. Түүнчлэн Заг, Гурванбулаг сумын хооронд 10квт-ын ЦДАШ-ын засварыг ашиглалтад өгчээ. Хөдөөгийнхөн гэрэлгүйд амьдарч, хөгжлөөс хоцрох нэгэн шалтгаан арилж байна. Галуут сумын эмнэлгийн барилгыг засварлан сайжруулж, Богд, Заг, Бөмбөгөр сумдын дотуур байр, соёлын төвүүдийг ч засварт оруулж сумдад чиглэсэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдсээр байна.

Б.Батгэрэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж