Төрөх тасгийн барилгыг ашиглалтад оруулна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Төрөх тасгийн барилгыг ашиглалтад оруулна

Аймгийн эрүүл мэндийн байгууллагын хувьд эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжид анхаарч ажилладаг. Өнгөрсөн онд өрхийн болон амбулатори, сумдын эмнэлгээр давхардсан тоогоор гучаад мянган иргэн үйлчлүүлжээ. Төрөлт ихсэж байгаа сүүлийн жилүүдэд хот хөдөөгүй төрөх эмнэлэг,тасгийн орны хүрэлцээгүй байдал,зориулалтын бус байрны асуудал үүсэх болсон. Харин Баянхонгор аймгийн хувьд улсын төсвийн хөрөнгө оруулалт нэг тэрбум гаруй төгрөгийн өртгөөр 50 ортой төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн барилгыг барьж эхэлсэн. Тус тасгийн барилгыг удахгүй ашиглалтанд оруулж, багаж , тоног төхөөрөмжөөр хангаж, үйл ажиллагааг эхлүүлэх юм.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж